Талибууд эрхээ хамгаалан жагссан эмэгтэйчүүдэд хүч хэрэглэв | News.MN

Талибууд эрхээ хамгаалан жагссан эмэгтэйчүүдэд хүч хэрэглэв

Талибууд эрхээ хамгаалан жагссан эмэгтэйчүүдэд хүч хэрэглэв

Талибууд эрхээ хамгаалан жагссан эмэгтэйчүүдэд хүч хэрэглэв

Афганистаны эмэгтэйчүүд нийслэл Кабул хотын төв хэсэгт эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагссан байна. Харин талибууд жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч, бороохой ашигласан бөгөөд дор хаяж нэг эмэгтэй хүнд бэртжээ.

Жагсаал зохион байгуулагчдын хэлж байгаагаар тэд засгийн газрын ордны зүг жагссан боловч зорьсон газартаа хүрэхээс өмнө эсэргүүцэлтэй тулгарчээ. Талибууд тэднийг замаас нь болиулж, нулимс асгаруулагч хий, бороохой зэргийг ашигласан байна. мөн хэд хэдэн эмэгтэйг баривчилж, дор хаяж нэг эмэгтэйг толгойд нь цохиж гэмтээжээ.

Афган эмэгтэйчүүд талибуудаас эрчүүдтэй ижил улс төр, нийгэм эдийн засгийн эрх эдлүүлэхийг шаардаж байгаа билээ. Тэд “Бид 90-ээд оны эмэгтэйчүүдээс огт өөр шүү” гэж уриалж байна.

Харин өнгөрсөн сард төрийн эрх мэдлийг гартаа оруулсан талибууд эмэгтэйчүүдэд 1996-2001 онд засаглаж байсан үеийнхээсээ илүү эрх эдлүүлнэ гэж амласан юм. Өмнө нь талибууд төрийн эрхэнд байхад эмэгтэйчүүд сурч, ажиллаж болохгүй, гадуур явахдаа биеийнхээ аль ч хэсгийг ил гаргаж болдоггүй байлаа.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт талибууд гэрээсээ гарахгүй байхыг эмэгтэйчүүдэд зөвлөж, дайчид нь хараахан эмэгтэйчүүдийг хүндэлж сураагүй байгаа тул гудамд элдвээр доромжилж магадгүй хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-05 199.195.253.184

>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-05 104.244.77.13

Талибануудыг дэмжсэн эмэгтэйчүүдийн жагсаал ч болсон.гивлүүр нь эд нар шиг хариугүй чулуудах гэж байгаа биш😂🤣

Avatar

зочин 2021-09-05 64.119.16.65

жинхэнэ баатарлаг эмэгтэйчүүд байна. исламын мулгуунуудтай эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй, үгүй бол гэрийн боол, босгоны шороо болно.

Avatar

Зочин 2021-09-05 202.126.94.99

Энэ улс унэхээр баларч бнадаа!

Avatar

Боль боль 2021-09-05 51.15.84.123

гивлүүрээ ар дагзан дээрээ шидцэн хэдэн тэнэмэл муур шиг юмнууд л байна.иймэрхүү юмнууд байлгүй яахав ээ 😤 худлаа нээх сүржигнээд хүүе хайя гээд байх юм алга.

Avatar

Зочин 2021-09-05 64.119.27.73

ЭЭЖГҮЙ ЭГЧГҮЙ ЭХНЭРГҮЙ ААВ Ч ҮГҮЙ АХ Ч ҮГҮЙ ДҮҮ Ч ҮГҮЙ ХҮҮ Ч ҮГҮЙ ОЛДОХУУДЫН НЭГҮҮДЭЭ ЧИ,,,

Avatar

зочин 2021-09-05 64.119.16.65

1500 жилийн өмнөх хулхи зөнчөө шүтдэг хасаг уу ла чи ккк

Avatar

зочин 2021-09-05 64.119.16.65

мусулманчууд гэж 1500 жилийн өмгөх хулхи зөнч нэртэй мулгуу өвгөний ярьсан зүйлийг 21 дүгээр зуунд тэр чигээр нь тахин шүтээд, дагаж мөрдөнө гээд балайраад байдаг мөн тэнэг улс шүү. хүний хөгжлийн 1500 жилийн хугацааны ойлголт зөрүүг ойлгодоггүй, буцаж 1500 жилийн тэртээрүү ухрахгээд байдаг үхэрнүүд кккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж