Афганистаны эмэгтэйчүүд нийслэл Кабул хотын төв хэсэгт эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагссан байна. Харин талибууд жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч, бороохой ашигласан бөгөөд дор хаяж нэг эмэгтэй хүнд бэртжээ.
Жагсаал зохион байгуулагчдын хэлж байгаагаар тэд засгийн газрын ордны зүг жагссан боловч зорьсон газартаа хүрэхээс өмнө эсэргүүцэлтэй тулгарчээ. Талибууд тэднийг замаас нь болиулж, нулимс асгаруулагч хий, бороохой зэргийг ашигласан байна. мөн хэд хэдэн эмэгтэйг баривчилж, дор хаяж нэг эмэгтэйг толгойд нь цохиж гэмтээжээ.
Афган эмэгтэйчүүд талибуудаас эрчүүдтэй ижил улс төр, нийгэм эдийн засгийн эрх эдлүүлэхийг шаардаж байгаа билээ. Тэд “Бид 90-ээд оны эмэгтэйчүүдээс огт өөр шүү” гэж уриалж байна.
Look to the footage:
What is happening with #women marches in #Kabul.
It seems civilian and political protest are not allow any more.
Taliban trying to stop women march which happening second day in row. #Afghanistan pic.twitter.com/vqa8QONLOj
— Zaki Daryabi (@ZDaryabi) September 4, 2021
Харин өнгөрсөн сард төрийн эрх мэдлийг гартаа оруулсан талибууд эмэгтэйчүүдэд 1996-2001 онд засаглаж байсан үеийнхээсээ илүү эрх эдлүүлнэ гэж амласан юм. Өмнө нь талибууд төрийн эрхэнд байхад эмэгтэйчүүд сурч, ажиллаж болохгүй, гадуур явахдаа биеийнхээ аль ч хэсгийг ил гаргаж болдоггүй байлаа.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт талибууд гэрээсээ гарахгүй байхыг эмэгтэйчүүдэд зөвлөж, дайчид нь хараахан эмэгтэйчүүдийг хүндэлж сураагүй байгаа тул гудамд элдвээр доромжилж магадгүй хэмээн тайлбарласан юм.
Video: A number of women rights activists and reporters protested for a second day in Kabul on Saturday, and said the protest turned violent as Taliban forces did not allow the protesters to march toward the Presidential Palace. #TOLOnews pic.twitter.com/X2HJpeALvA
— TOLOnews (@TOLOnews) September 4, 2021
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ