О.Батбаяр: Вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

О.Батбаяр: Вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалж байна

О.Батбаяр: Вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалж байна

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар Covid-19-ийн халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр “Эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байна” гэсэн юм.

Эрдэмтэн судлаачдын тооцоллоор Covid-19-ийн халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багассан байна.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын эхний  тунгийн хамралт 74.2 хувь, хоёр дахь тунгийн хамралт 69.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2763 (23.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 61585 (69.3 хувь), 16-17 насны 24735 (73.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж