Замын-Үүд боомтоор өдөрт 120 машин хил нэвтэрч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.05-нд нийтлэгдсэн

Замын-Үүд боомтоор өдөрт 120 машин хил нэвтэрч байна

Замын-Үүд боомтоор өдөрт 120 машин хил нэвтэрч байна

Замын-Үүдийн авто тээврийн зохицуулалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийжээ.

Тус боомтоор бараа ачихаар өдөрт 100-120 автомашин хил нэвтэрч байна. Үүнээс 45-50 автомашин нь бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татаж буй автомашин байхаар зохион байгуулалт хийжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй машин, тоног төхөөрөмжийг яаралтай татаж авах шаардлага үүссэн тул тусгайлсан арга хэмжээ авч дөрвөн өдөрт багтаан татахаар болжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэлтгүй авто зам, газрын тосны үйлдвэр, Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор өмнөд хилээс тоног төхөөрөмж яаралтай татан авах ажил хийгдэж буй.

Цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ. Боомтын тээвэрлэлт буурсан ч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсчээ. Иймд Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо,  тээвэр хийх машины тоо уялдахгүй байгаа тул есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж