“The Expendables” ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

“The Expendables” ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

Холливуудын тулаанч эрчүүдийн цугларалт болсон хэмээгдээд буй "The Expendables" нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо “Box Office”-ыг тэргүүлж эхэллээ.
Уг киног Sylvester Stallone өөрөө зохиолыг нь бичин найруулсан ба мөн гол дүрд нь тоглосон билээ. Энэхүү гайхалтай адал явдалт, тулаант кино амралтын өдрүүдээр 35 сая ам.долларын ашиг болж, шуугиан тариад байна.
Харин “Box Office”-ын хоёрдугаар байрт нэрт жүжигчин Julia Roberts-ын тоглосон "Eat Pray Love" 23,7 сая ам.долларын ашгаар оржээ. Энэхүү кино мөн л түрүүчинй долоо хоногт нээлтээ хийсэн ба амьдралыг өөрөөр харж, бүхнээ шинээр эхэлхийг зорьж буй нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлдэг юм. Тэрбээр дэлхийн олон орноор аялж, олон сонирхолтой адал явдалтай учирдаг аж.

Ингээд “Box Office”-ын шилдэг 10 киноны жагсаалтыг хүргэе.

  1. “The Expendables” $35,030,000
  2. “Eat Pray Love” $23,700,000
  3. “The Other Guys” $18,000,000
  4. “Inception” $11,370,000
  5. “Scott Pilgrim vs. the World” $10,525,000
  6. “Despicable Me” $6,767,000
  7. “Step Up 3D” $6,626,000
  8. “Salt”  $6,350,000
  9. “Dinner for Schmucks” $6,316,000
  10. “Cats & Dogs: The Revenge of Kitty Galore” $4,075,000

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж