Зарим нутгаар цочир хүйтэрнэ | News.MN

Зарим нутгаар цочир хүйтэрнэ

Зарим нутгаар цочир хүйтэрнэ

Зарим нутгаар цочир хүйтэрнэ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, хүйтэн хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-05 199.195.253.184

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж