Монголын паралимпыг дэмжиж, 99999 иенийн хандив өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

Монголын паралимпыг дэмжиж, 99999 иенийн хандив өгчээ

Монголын паралимпыг дэмжиж, 99999 иенийн хандив өгчээ

Өвөр Монголын өөртөө засах орны иргэн "Токио 2020" Зуны Паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчдаа дэмжиж, Пауэрлифтингийн төрөлд нэг алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилт гаргасанд талархал илэрхийлэв. Япон улсад 30 гаруй жил ажиллаж амьдарч буй, Японы Шёовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор тэрбээр Үндэсний Паралимпын хорооны үйл ажиллагаанд, тухайлбал, Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 99999 иенийн сэтгэлийн хандив өргөлөө.

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Октябрын Цэрэнжаргал өнөөдөр (2021.09.04) Монголын үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүүтэй уулзаж, энэхүү сэтгэлийн хандивыг гардуулан өгөв.

Энэ үеэр Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Монголын баг тамирчдыг дэмжсэн монгол угсаатан эрхэмд халуун талархал илэрхийлээд, "Паралимпын багаа дэмжиж байгаа болон дэмжлэг үзүүлэх хүсэлтэй олон хүн бий. Тэднийхээ дэмжлэгийг бид хүлээн авах болно. Тийм ч учраас Үндэсний паралимпын тамирчдаа дэмжихийг уриалж байна. Та бүхний хандив тусламжийг Монгол Улсад пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бүрэн дүүрэн, ил тод байдлаар зарцуулна" гэж онцоллоо.

Пара спортыг дэмжиж ажиллах, сэтгэлийн хандив өргөх хүсэлтэй ард иргэд, хувь хүмүүс, байгуулагууд Монголын үндэсний паралимпын хорооны Худалдаа хөгжлийн банкны 499254382 тоот дансанд хандиваа өргөхөд нээлттэй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж