"Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

"Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах шаардлагатай"

"Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах шаардлагатай"

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, баар, биллъярд, спорт заал, баар, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон.

Дотоодод дельта хувилбарын тархалт өсч, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбоотойгоор цагийн хязгаарлалтын талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бизнесийн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудаа бодолцсоны үндсэн дээр цагийн хязгаарлалтыг 00:00 цаг хүртэл болгож өөрчлөх шийдвэрийг НОК, УОК-оос гаргасан. Гэхдээ энэ бол буруу шийдвэр. Учир нь 22:00 цагаас хойш архидалт нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна. Тиймээс 22:00 цагаас хойш ажиллаж буй үйлчилгээг зайлшгүй хаах шаардлагатай" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
9
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж