Афганистаны эмч нар Дэлхийн банкийг шийдвэрээ эргэн харахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

Афганистаны эмч нар Дэлхийн банкийг шийдвэрээ эргэн харахыг уриалав

Афганистаны эмч нар Дэлхийн банкийг шийдвэрээ эргэн харахыг уриалав

Афганистаны эмнэлгийн ажилтнууд тус улсын уналтад ороод буй эрүүл мэндийн салбарт олон улсаас үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэн олгохыг уриалан жагслаа. Тодруулбал, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд Афганистанд Талибаны дэглэм тогтсонтой холбогдуулан тус улсад үзүүлж байсан зээл тусламжаа зогсоох болсноо мэдэгдсэн билээ. Үүнд эмнэлгийн байгууллагад үзүүлэх тусламж хүртэл багтсан. Харин жагсаалд оролцогчид эмнэлгийн салбарыг улс төрийн хэрэгсэл болгохгүй байхыг уриалжээ.

Тухайлбал, “Эх баригчдын холбоо”-ны тэргүүн Фахима Рахими “Олон улсын байгууллагууд эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж, эмнэлгийн байгууллагад үзүүлэх тусламжаа зогсооно гэдэг тун буруу шийдвэр. Үүнээс болж хэдэн сая афган эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрнэ. Түүнээс гадна хүн бүрт санаа тавьж ажилладаг эмнэлгийн байгууллагын ажилтнуудаа ч алдах болно. Би дэлхий нийт бидний дуу хоолойг сонсож, Афганистаны эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулна гэж найдаж байна” гэжээ.

Дэлхийн банк Афганистаны ирээдүй, тэр дундаа эмэгтэйчүүдийн хувь заяанд санаа зовж буйгаа илэрхийлж байсан юм. Гэвч тэд зээл тусламжаа зогсоосноор Афганистаны эмнэлгийн байгууллагын 26 мянган ажилтан, түүний дотор 7500 эмэгтэй ажилтан ажлын байраа алдах эрсдэлтэй нөхцөл байдалд оржээ. Цаашлаад 2000 гаруй эмнэлгийн байгууллага болон клиник төвүүд үйл ажиллагаагаа хаахад хүрч болзошгүй аж.

Үүнээс гадна НҮБ-аас Афганистаны эрүүл мэндийн байгууллагын нөөц ойрын өдрүүдэд дуусах гэж байгаа талаар мэдэгдсэн бол “Хил хязгааргүй эмч нар” олон улсын хүмүүнлэгийн байгууллага нөөц нийлүүлэх тал дээр хүндрэл гарч болзошгүйг анхааруулжээ.

Кабул хотын эмнэлгийн эмэгтэй ажилтнууд албан үүрэгтээ хэдийн орсон бөгөөд энэ талаарх байр сууриа мөн илэрхийлэв. Тухайлбал, сувилагч Нори “Ямар ч засгийн газрын ямар ч нөхцөл дор афган эмэгтэйчүүд бид улс эх орон, ард түмэндээ үйлчлэх болно. Бид өвчтөнүүдээ харж, тэдний зовлон шаналлыг мэдэрч байгаа цагт юунаас ч айхгүйгээр тэдний төлөө зүтгэх болно” гэжээ.

Эх сурвалж: TRT WORLD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж