Хятад "эмэгтэйлэг төрхтэй" оддоо дахин телевизээр гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

Хятад "эмэгтэйлэг төрхтэй" оддоо дахин телевизээр гаргахгүй

Хятад "эмэгтэйлэг төрхтэй" оддоо дахин телевизээр гаргахгүй

Хятадын засгийн газар “эмэгтэйлэг төрхтэй” эрэгтэйүүдийг телевизээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрээ өнгөрсөн Пүрэв гаригт танилцууллаа. Хятаын Коммунист нам нийгэмд ёс суртахууны талаарх үзэл баримтлалыг бэхжүүлэх Ши Жиньпиний зорилтын хүрээнд уг шийдвэрийг гаргасан гэж мэдэгджээ.

Харин “эмэгтэйлэг төрхтэй” эрчүүдийн оронд "эр хүний" үлгэр дууриалал үзүүлэгчдийг сурталчлахыг хэвлэл мэдээллийн салбарынхандаа уриалав. Телевизийн зохицуулагчид уг мэдэгдлийнхээ үеэр “эмэгтэйлэг төрхтэй” гэх эрчүүдийг “Охинлог зэвсэг” хэмээх доромж утгатай үгээр нэрлэж байжээ.

Сүүлийн үед Хятадын Коммунист нам поп оддоо Өмнөд Солонгос, Японы дуучин, жүжигчдийн эмэгтэйлэг шинжийг авч байгаад санаа зовох болсон аж. Мөн соёл урлагийн салбарт гарсан эл өөрчлөлт Хятадын залуу үеийг буруу чиг хандлагад хөтөлж байна гэж үзжээ. Ийнхүү олон нийтийн дэг журмыг зөрчсөн, эсвэл ёс суртахуунгүй үйлдэл гаргасан жүжигчид телевизийн дэлгэцээс нэн даруй "арчигдахаар" болов.

Мөн цаашид хөрөнгөтөн, алдартнуудыг "тахин шүтэх" байдал нийгэмд гаргахгүй байхыг телевизийнхэндээ анхааруулсан байна. Телевизийн хөтөлбөрүүд үүний оронд Хятадын уламжлалт соёл болон социалист нийгмийн хэв маягийг түлхүү сурталчлахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON EXAMINER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
29
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж