Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

Лавровын айдас

Лавровын айдас

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Баасан гаригт “Шинэ мэдлэг” боловсролын марафон гүйлтийн оролцогчидтой уулзахдаа өндрөөс айдгаа хүлээн зөвшөөрчээ.

Уулзалтад оролцогчдын нэг нь түүнээс хамгийн сүүлд хэзээ айсан тухай асуусан аж. Тэрбээр Пүрэв гаригт Екатеринбург хотод “Оросын зэс” компанийн өндөр байшинд болсон олон нийттэй хийсэн уулзалтын үеэр айсан тухайгаа хэлсэн байна.

Лавров "Би өндрөөс айдаг. Шилэн ханатай цахилгаан шатаар 28 давхар руу өгсөж, гадагш гарсан. Энэ бол миний хувьд айдас, надад таалагддаггүй” гээд, түүнээс өөрөөр хэн ч түүнийг сүүлийн үед айлгаагүй тухай хэлжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж