"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа | News.MN

"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа

"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа

"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа

Нью-Йорк, Нью Жерси муж улсын албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийж, "Айда" хар салхинаас үүдэлтэй үерийн улмаас нийт 46 хүний ​​амь нас үрэгдсэн талаар мэдээлэв. Мөн цаг агаарын хүнд нөхцлийг даван туулахын тулд дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг онцолжээ.

"Айда" хар салхи наймдугаар сарын 29-ний Ням гаригт Мексикийн буланг дайрч, АНУ-ын зүүн хойд хэсгийг чиглэсэн байна. Улмаар Лхагва гаригийн шөнө Пенсильвани, Нью Жерси, Коннектикут, Нью-Йорк хотуудад хүчтэй аадар бороо орсны улмаас хэдэн зуун жилд үзэгдээгүй үерийн гамшиг тохиожээ.

Энэхүү үерийн улмаас Нью-Йорк хот есдүгээр сарын 1-ний орой гэхэд газар доорхи нийтийн тээврийн үйлчилгээг бараг бүхэлд нь зогсоосон байна. Мөн их усан бороо орон сууцны хонгилуудыг үерт автуулж, цөөнгүй оршин суугчийн амь насанд хүрчээ. Үерт амиа алдагсдын дотор хоёр настай хүүхэд байсныг орон нутгийн хэвлэлүүд онцолсон байна.

Гал сөнөөгчид машины зам дээр үерт боогдсон жолооч нарыг аврах ажиллагаа явуулжээ. Нью-Йорк хотын оршин суугчид нэг өглөө сэрэхдээ л байшин барилга, унаа тэрэг зэрэг эд хөрөнгө нь эвдэрч сүйдсэн болохыг олж мэдсэн аж. Өнөөдрийн байдлаар Нью-Йорк болон Нью Жерси муж улсуудад онц байдал тогтоогоод буй юм.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Нью-Йоркт 16, Нью Жерсид 25, Пенсильванид дөрвөн хүн нас барж, Коннектикут мужид нэг цэргийн албан хаагч амиа алджээ. Мөн подвалиуд усанд автаж, цахилгаан тасарч, дээвэр эвдэрсэн зэрэг учирсан хохирлын хэмжээг тооцож байгаа талаар албаныхан мэдээлэв.

Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй тэмцэх хэд хэдэн санаачилгыг дэвшүүлсэн болохоо Баасан гаригт мэдэгдсэн юм. Үүнд юуны өмнө зорчих хөдөлгөөнийг бууруулахын тулд тээврийн хэрэгслийн үйлчилгээг зогсоох, орон сууцны хонгил зэрэг эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлууд багтжээ.

Эх сурвалж: REUTERS, SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-04 192.82.72.207

Америк гэр дотроо хийх ажилтай байх нь бусад улс орнуудад хэрэгтэй, авралтай!!!

Avatar

Зочин 2021-09-04 109.70.100.29

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-04 124.158.68.166

би хүний зовлонд дургүй, хэнд ч зовж, уй гашуудал тохиолдохыг хүсдэггүй, харин бусдын дотоод хэрэгт хошуу дүрээд зогсохгүй шууд дотоод хэрэгт нь оролцож, барууны болон өөрсдийн үнэт зүйлийг янз бүрийн шалтаг, шалтгаан, үзэл суртлаар тулгаж байгаа учраас хохь чинь гэж хэлмээр санагддаг, гадагшаа зарцуулдаг илүү гарсан тэр их мөнгийг өөрсдөд нь зарцуулхаас өөр замгүй болтол гамшиг учруулаасай ч гэж заримдаа бодогдоно. Өөрсдөө л эхэлж өдөж, бусдын нутагт бусдыг алж байгаа улс шүү дээ

Avatar

Мэдээлэл авдаг эх үүсвэрээ соль 2021-09-04 108.53.177.147

Тэгвэл орос хятадын ухуулгаас ангижирч нүд чинэ нээгдэнэ

Avatar

Зочин 2021-09-04 59.153.115.26

Америкт үер болох нь Монгол улсад юуны хамаа байнаа. Аргентинд үер болоод л байгаа.

Avatar

Зочин 2021-09-04 124.158.68.166

монгол АНУ-ын муж болчихсон юм аа

Avatar

Зочин 2021-09-04 202.126.89.78

Mongolchuud busdiin muj baih dontoi yumaa !!!

Avatar

Зочин 2021-09-04 107.117.172.17

Персийн булан биш….МЕКСИКИЙН БУЛАН байх оо….news.mn ийнхэн алдаагаа засаарай

Avatar

Зочин 2021-09-04 202.55.191.130

gaihlaashd haaguur toirood yvdag salhi ve geed

Avatar

Бурхан 2021-09-04 66.181.188.205

Айда бурханы гэсгээл

Avatar

й 2021-09-04 43.242.243.71

БУРХАН ГЭЖ БАЙХГҮЙ ЧИ ӨӨРӨӨ БУДДА ЧАМАЙГ ХЭН Ч АВРАХГҮЙ ЧИ Л ӨӨРИЙГӨӨ АВАРНА. БУДДА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж