"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа

"Айда" хар салхины улмаас АНУ-ын хэд хэдэн муж үерт автлаа

Нью-Йорк, Нью Жерси муж улсын албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийж, "Айда" хар салхинаас үүдэлтэй үерийн улмаас нийт 46 хүний ​​амь нас үрэгдсэн талаар мэдээлэв. Мөн цаг агаарын хүнд нөхцлийг даван туулахын тулд дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг онцолжээ.

"Айда" хар салхи наймдугаар сарын 29-ний Ням гаригт Мексикийн буланг дайрч, АНУ-ын зүүн хойд хэсгийг чиглэсэн байна. Улмаар Лхагва гаригийн шөнө Пенсильвани, Нью Жерси, Коннектикут, Нью-Йорк хотуудад хүчтэй аадар бороо орсны улмаас хэдэн зуун жилд үзэгдээгүй үерийн гамшиг тохиожээ.

Энэхүү үерийн улмаас Нью-Йорк хот есдүгээр сарын 1-ний орой гэхэд газар доорхи нийтийн тээврийн үйлчилгээг бараг бүхэлд нь зогсоосон байна. Мөн их усан бороо орон сууцны хонгилуудыг үерт автуулж, цөөнгүй оршин суугчийн амь насанд хүрчээ. Үерт амиа алдагсдын дотор хоёр настай хүүхэд байсныг орон нутгийн хэвлэлүүд онцолсон байна.

Гал сөнөөгчид машины зам дээр үерт боогдсон жолооч нарыг аврах ажиллагаа явуулжээ. Нью-Йорк хотын оршин суугчид нэг өглөө сэрэхдээ л байшин барилга, унаа тэрэг зэрэг эд хөрөнгө нь эвдэрч сүйдсэн болохыг олж мэдсэн аж. Өнөөдрийн байдлаар Нью-Йорк болон Нью Жерси муж улсуудад онц байдал тогтоогоод буй юм.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Нью-Йоркт 16, Нью Жерсид 25, Пенсильванид дөрвөн хүн нас барж, Коннектикут мужид нэг цэргийн албан хаагч амиа алджээ. Мөн подвалиуд усанд автаж, цахилгаан тасарч, дээвэр эвдэрсэн зэрэг учирсан хохирлын хэмжээг тооцож байгаа талаар албаныхан мэдээлэв.

Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй тэмцэх хэд хэдэн санаачилгыг дэвшүүлсэн болохоо Баасан гаригт мэдэгдсэн юм. Үүнд юуны өмнө зорчих хөдөлгөөнийг бууруулахын тулд тээврийн хэрэгслийн үйлчилгээг зогсоох, орон сууцны хонгил зэрэг эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлууд багтжээ.

Эх сурвалж: REUTERS, SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж