Үл хөдлөх зуучлалын салбарт 20 тэрбумын хөрөнгө оруулжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.04-нд нийтлэгдсэн

Үл хөдлөх зуучлалын салбарт 20 тэрбумын хөрөнгө оруулжээ

Үл хөдлөх зуучлалын салбарт 20 тэрбумын хөрөнгө оруулжээ

Үл хөдлөх эд хөрөнгийн салбар 2019 онд уналттай байсан бол 2020 онд өмнөх онтой харьцуулахад 0.2 пунктийн өсөлттэй байна. Монголбанк 2020 оны аравдугаар сараас ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулсан нь орон сууцны эрэлтийг дэмжсэн чухал бодлогын шийдвэр болов. Нөгөө талаас орон сууцны бүтээн байгуулалт нэмэгдсэн нь нийлүүлэлтийг дэмжлээ. Үүний үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад байршлаас хамааран дунджаар 8.3 хувиар өсөв.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшнээс шууд хамааралтай салбаруудын нэг, тус зах зээл манай орны ДНБ-ий зургаан орчим хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллах боловсон хүчний тоо жилээс жилд нэмэгдэв.

Цаашид хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ хөгжих хандлагатай байна. 2021 оны эхний хагас жилд 54 хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хороо 38 хуулийн этгээдэд дээрх төрлийн тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нийт 205 хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж