Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ.
Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм. Өршөөлийн тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээхээр болсон.
Өнгөрсөн долдугаар сараас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 40596 жолоочийн эрхийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлвийг “Хүчинтэй” төлөвт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байна.
Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгажээ. Улмаар 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн ес, 11988 жолоочийн найм, 18233 жолоочийн долоо, 26075 жолоочийн зургаа, 45449 жолоочийн тав, 36113 жолоочийн дөрөв, 55240 жолоочийн гурав, 113635 жолоочийн хоёр, 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээжээ.
Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахимаар болон нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд захиалга өгсөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн 5356 хүний жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлээд байгаа аж.
Э.БУРАМ
Зочин 2021-09-04 202.21.108.25
Нүгэл үйлдсэн жолооч новшнуудын толгойг битгий ил❗
Зочин 2021-09-04 103.212.116.22
Мөнгө төлөх дансны дугаар зааварчилгааг оруулчихвал ямар вэ?
Зочин 2021-09-04 59.153.85.210
Зөрчлийн оноог сэргээх юм уу
Зочин 2021-09-04 109.70.100.29
Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-09-04 202.179.27.242
хоёрын хооронд хагас өршөөхөөрөөр нэг мөр өршөөл үзүүлэхгүй яасан юм Төсвийн орлого чинь тасрах гээд байна уу
Зочин 2021-09-04 122.201.22.41
Шуналтай н**ш
ЗОЧИН 2021-09-04 103.229.120.144
Зөрчилгүй жолооч нарт хөнгөлөлт урамшуулал байна уу. 5 оноо нэмдэг ч юм уу.
Зочин 2021-09-04 202.55.188.38
Төлөөгүй ч өршөөнө. Дараа жил 100 жилээ нөхөж хийхдээ олон өршөөл гарнаа
ХУУЛЬЧ 2021-09-04 192.82.64.190
БИТГИЙ ХУДЛАА БУР ,,,ӨРШӨӨЛ ТОГЛООМ БИШ ШҮҮ
баримт 2021-09-04 202.21.127.165
Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцдог жолоо нарт ямар өршөөл үзүүлэх вэ нэрээрэй