Тэтгэврийн даатгалд даатгуулах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн даатгалд даатгуулах боломжтой боллоо

Одоогийн тэтгэврийн тогтолцоо: 

Тэтгэврийн даатгал гэхээр манай орны иргэд нийгмийн
даатгалын шимтгэл төлж авдаг даатгалыг ойлгодог байлаа. Энэ ч аргагүй юм. Ямар
өөр тэтгэврийн даатгал байсан биш. Энэ даатгал маань ажилтан та хөдөлмөрийн
хөлс мөн түүнтэй адилтгах орлогоосоо сар бүр 7 хувийг / түүнчлэн ажил олгогч байгууллага
тань мөн адил 7 хувийн шимтгэлийг тэтгэврийн даатгалд төлдөг/ 20-иос доошгүй
жил төлж байж бүрэн тэтгэвэр авах эрхтэй болох ба 10-аас 19 жил төлсөн бол хувь
тэнцүүлсэн тэтгэвэр авах боломжтой болдог. Түүнчлэн уг даатгалд хамрагдаагүй
иргэд сайн дураараа хөдөлмөрийн хөлс мөн түүнтэй адилтгах орлогоосоо 10 хувийн
шимтгэлийг мөн дээрх хугацаагаар төлж даатгуулж болдог. 1960 оноос хойш төрсөн
иргэд тэтгэврийн даатгалд даатгуулсан даатгалын шимтгэлээ нэрийн дансандаа
байршуулж, уг дансанд бүрдсэн хөрөнгөнөөсөө тэтгэвэр авахаар болоод байна.  Одоо манай улсад мөрдөгдөж байгаа дээрх хууль
тогтоомжоор сарын тэтгэврийн доод хэмжээ 81000 төгрөг, хувь тэнцүүлсэн
тэтгэврийн доод хэмжээ 54000 төгрөг байна. Ердийн нөхцөлд ажилладаг иргэд
эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэрт гарч байна.

Нийгмийн даатгалын газрын хариуцлагатай ажилтнуудын сонин
хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд одоогийн тэтгэвэр авч байгаа иргэдийн дундаж
тэтгэврийн хэмжээ сард 100000 төгрөг орчимд байгаа юм байна. Гэтэл энэ тэтгэвэр
маань тухайн хүний санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу. Ер нь
тэтгэврийн насны иргэд тэтгэвэрт бүрэн хамрагдаж чадаж байна уу гэдэг асуултууд
гарч ирдэг.

Энэхүү нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн
даатгалыг сүүлийн үед сонин хэвлэлээр хүмүүс шүүмжилж бичих болсон нь ч зүйн
хэрэг юм. Тухайлбал тэтгэврийн даатгал төлж байгаад тэтгэврийн наснаасаа өмнө
нас барах эрсдэл тохиолдсон үед ар гэрт нь 
ердөө л нэг сарын тэтгэвэр болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан
төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлөөс баталсан оршуулгын тэтгэмж 300.000 төгрөг олгодог түүнчлэн тэтгэвэр
авч байгаад нас барвал мөн л дээрх тэтгэмжийг олгодог тул бүх насаараа шимтгэл
төлсөн хүнд хэтэрхий шударга биш гэж шүүмжилдэг. Түүнчлэн нэрийн дансанд
шимтгэл төлөх хугацааг 15 жилээс доошгүйгээр хязгаарлаж байгаа нь энэ нөхцөлийг
хангаагүй иргэдийг тэтгэвэр авах боломжгүй болгож байгаа юм. Сайн дураараа
тэтгэврийн даатгалд хамрагдсан иргэнд ч мөн адил дээрх шаардлага тавигдаж
байгаа юм. Гэтэл ард иргэдийн дотор энэ байдлаас яаж гарах вэ гэсэн асуудал
гардаг. Энэ байдлаас гарах арга замыг одоогийн та бүхэнд танилцуулах нэмэлт
тэтгэврийн даатгал зааж, та бүхэндээ сайхан амьдрах боломжоо найдвартай бий
болгоход туслана гэж найдаж байна.

 

 

Сайн дурын
нэмэлт тэтгэврийн даатгал

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 6 дугаар сарын
16-ны өдрийн 167 тоот тогтоолоор монголдоо урт хугацаат амьдралын даатгалын үйл
ажиллагаа эрхэлдэг “Нэйшнл лайф даатгал” ХХК амьдралын даатгалын үндсэн төрлийн
нэг болох сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгалыг нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр
манай улсад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн даатгал, нөгөө нь Монгол
Улсад анх удаа “Нэйшнл лайф даатгал” амьдралын даатгалын компаниас хэрэгжүүлж
эхэлж байгаа сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгал гэсэн хоёр төрлийн тэтгэврийн
даатгал бий боллоо.

Сайн дурын тэтгэврийн даатгал нь даатгуулагчдаа
тэтгэврийн хуримтлал бий болгох үндсэн зорилготой. Ингэснээрээ энэ даатгал
маань улсын тэтгэврийн даатгалтай өрсөлдөх бус даатгалд хамрагдаагүй иргэдийг
тэтгэвэртэй болоход туслах, нэмэлт тэтгэвэр авах боломж олгоход чиглэгдэнэ.

 

Гадаад орны иргэд амьдралын даатгалд олноороо хамрагдан
өөрт болон ар гэрт нь тохиолдож болох аливаа эрсдэлээс санхүүгийн хувьд бүрэн
хамгаалах даатгалыг амьдралынхаа туршид бий болгож хэрэглэж хэвшсэн байна.
Түүгээр ч зогсохгүй аль болох залуугаасаа амьдралын даатгалд тууштай
хамрагдсанаар үнэлэхүй бага зардлаар урт хугацаанд цогц хамгаалалт авах таатай
боломжийг алдахаа байжээ. Манай орны иргэд сайн дурын тэтгэврийн даатгалд
хамрагдсанаар нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврээсээ гадна гэрээгээр
тохиролцсон нэмэлт тэтгэвэр авах, нийгмийн даатгалын тэтгэвэрт хамрагдах
боломжгүй иргэд энэхүү даатгалд хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Энэ сайн
дурын нэмэлт тэтгэвэр маань нийгмийн даатгалын тэтгэврээс нилээд онцлогтой
байгаа юм.

 

Сайн дурын тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүний нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэврээс ялгагдах гол онцлог талуудыг харьцуулж
үзүүлье.

 

Үндсэн нөхцөлүүд

Улсын нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр

Сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгалаас авах тэтгэвэр

Хамрагдах нөхцөл

Заавал

Сайн дурын

Бүрэн тэтгэвэр авахын тулд тэтгэврийн шимтгэл төлөх
доод хугацаа

 

20 жил

 

5 жил
эсвэл гэрээгээр

Тэтгэврийн шимтгэл төлөх хэмжээ

Хөдөлмөрийн хөлс мөн түүнтэй адилтгах орлогоос

Ажилтан      
7%

Ажил олгогч- 7%

Гэрээгээр тохиролцсон тэтгэврийн төлөвлөгөөгөөр эсвэл
бололцоондоо тулгуурласан тооцооллоор

Шимтгэл төлөх хугацаа

Сар бүр

Гэрээгээр тохиролцоно

Шимтгэлийг хэн төлж болох

Ажилтан

Ажил олгогч

Хувь иргэн

Хувь иргэн

Ажилтан

Ажил олгогч

Хандив

Буяны байгууллага

Тэтгэвэр авах хэмжээ

-1960 оноос өмнө төрсөн хүн ажилласан жил, дундаж
цалингаасаа 45%

-1960 оноос хойш төрсөн хүн нэрийн дансандаа
хуримтлагдсан мөнгөн хөрөнгө, ажилласан жил

Гэрээгээр тохиролцсон тэтгэврийг

– насан туршдаа

– тодорхой хугацаанд /20 жилийн дотор/

-эсвэл нэг удаа бөөн

Тэтгэврийн даатгалд даатгуулагч тэтгэврийн наснаасаа
наана нас барвал

Тэтгэвэр олгогдохгүй

Тэтгэвэр авч эхлэх үед бий болгосон байх хуримтлалыг ар
гэрийхэнд олгоно.

Тэтгэвэрт гараад тэтгэврээ авч байгаад нас барвал

Тэтгэвэр зогсоно

/оршуулгын тэтгэмж олгогдоно/

Тэтгэвэр авахаар бий болгосон хуримтлалынх нь
үлдэгдлийг ар гэрт нь олгоно.

Тэтгэврийн даатгалд даатгуулагч тэтгэврийн наснаасаа
өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал

Группд орж тахир дутуугийн тэтгэвэр авна дараа нь
тэтгэврийн насандаа хүрээд тэтгэврээ тогтоолгоно.

Тэтгэвэр авч эхлэх үед бий болгосон байх ёстой
хуримтлалтай тэнцүү мөнгийг өөрөө авна.

 

Түүнчлэн
даатгуулагч нь үүссэн тэтгэврийн хуримтлалаа барьцаалан зээл авах боломжтой.

 Хэн хамрагдаж болох
вэ?

 1.     
Тэтгэврийн даатгалд
хамрагдаагүй иргэд, тухайлбал хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Жишээ нь
төвлөрсөн болон бөөний зах, хүнсний зах, дэлгүүрт лангуу түрээслэгч иргэд

2.     
Улсын тэтгэврээс
гадна сайн дурын тэтгэврийн даатгалтай болохыг хүссэн иргэд

 Даатгуулагчийн даатгуулах үеийн нас, тэтгэвэр авах нас, тэтгэвэр авах
хэмжээ зэргээс хамааран даатгалын хураамж харилцан адилгүй байна. Жишээ нь:

 

Нас

Шимтгэл төлөх хугацаа

Сард төлөх
шимтгэл

Сард
авах тэтгэвэр

Тэтгэвэрт
гарахаас өмнө даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, эсвэл амь нас
эрсдэх тохиолдолд олгох мөнгөн дүн
  /сая төгрөг/

20

40

17000

200000

25

25

35

23000

200000

25

30

30

31000

200000

25

35

25

46000

200000

25

40

20

65000

200000

25

45

15

100000

200000

25

50

10

160000

200000

25

55

5

300000

200000

25

 

Жишээ нь 20 настай
залуу сар бүр 17000 төгрөгийн шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэртээ гараад сайн
дурын тэтгэврээр сар бүр 200000 төгрөгийн тэтгэвэр насан туршдаа авах боломжтой
болж байна.

 Хэрэв даатгуулагч
хүсвэл тэтгэвэрт гарах насандаа хуримтлагдсан 25 сая төгрөгөө  бөөнд нь авч зарцуулах эрх нээлттэй. Гэхдээ
бөөнд авбал нэг удаа 25 сая төгрөг аваад даатгал хаагдана. Хэрэв та сар бүр
200000 төгрөгийнхөө тэтгэврийг аваад 20 жил болоход л  48 сая төгрөгийн тэтгэвэр авсан байх нээ.
Түүнчлэн даатгуулсан иргэн маань тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн
чадвараа бүрэн алдах эсвэл нас барах тохиолдолд тэтгэврийн даатгалын
төлөвлөгөөгөөр тохиролцсон 25 сая төгрөгийг авах эрхтэй болж байгаа юм. Дээрх
жишээнээс харахад хүн аль болох бага залуу насандаа даатгуулах нь өөрт нь
ачаалал багатай санхүүгийн асуудлаа бүрэн шийдвэрлэх боломж байна. Бидний
мөрөөддөг хөгжилтэй орнуудад залуучууд тэтгэврийн болон эрүүл мэндийн эрсдэлийн
хамгаалалттай даатгалуудад урт хугацаанд насан туршдаа хамгаалагдсан байдаг.

Зарим хүн залуудаа
даатгуулж яах юм насаа ахихаар даатгуулъя гэдэг энэ бол туйлын буруу алхам.
Яагаад гэвэл

 Нэгдүгээрт нас ахих тусам
даатгалд төлөх шимтгэлийн хэмжээ огцом нэмэгдэнэ. Дээрх жишээнээс харахад
тэтгэвэрт гарахдаа 25 сая төгрөгийн хуримтлал бий болгох тэтгэврийн даатгалын
төлөвлөгөөтэй 20 настай залуу нийт 40 жилийн хугацаанд 8,16 сая төгрөгийн
шимтгэл төлж байхад, 45 настай хүн 18 сая төгрөгийн шимтгэл буюу 2,2 дахин их
шимтгэл төлөх болж байна. Энэ алдсан боломжийг мөнгөөр төлж байгаа хэлбэр юм.

 Хоёрдугаарт энэ хүн
20-иос 45 насны хооронд аливаа эрсдэлийн хамгаалалтгүй болж байна.

 Гуравдугаарт нас ахисан
улсуудын нилээд нь янз бүрийн өвчтэй болж, эрсдэлд орох магадлал өндөр болсон
байх тул даатгалд өндөр өртөгтэйгөөр хамрагдах болсон байх магадлалтай.

 Дөрөвдүгээрт ердийн
даатгалын компаниудын амь насны даатгал нэг жилийн хугацаагаар хийгддэг тул урт
хугацааны санхүүгийн үйлчилгээтэй уялдаа муутай байхаас гадна, урт хугацаанд
хариуцлага тогтвортой даах чадвар эрсдэлтэй байдаг. 

 Банкинд хадгаламж нээлгэж хуримтлал үүсгэж болох боловч тухайн банкны
хадгаламжийн хүү урт хугацаанд тогтвортой байх нь тодорхой биш, түүнчлэн таны
хадгаламж тухайн банкны эрсдлээс шууд хамааралтай байх юм. Өөрөөр хэлбэл банк
нь зээлийн хүү, хадгаламжийн хүү хоёрын зөрүүн дээр үйл ажиллагаагаа
санхүүжүүлдэг тул цаашдаа эдийн засаг сайжирч олон улсын түвшин рүү зээлийн хүүгийн
хэмжээ ойртоход хадгаламжийн хүү буух нь тодорхой. Хадгаламж эзэмшигч нас
барсан тохиолдолд үүссэн хадгаламж л өв залгамжлагчид очихоос биш, сайн дурын
тэтгэврийн даатгалтай адил хуримтлуулахаар төлөвлөсөн мөнгөө авах боломжгүй.

 Ажил олгогчдод үүсэх
давуу тал

 Ажил олгогчдын хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл болох
чадварлаг ажилтнуудаа сайн дурын тэтгэврийн даатгалд хамруулж, хураамжийн
тодорхой хувийг нь хариуцаж төлснөөр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах
нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм. Гадны ихэнх оронд ажил олгогч нар сайн дурын
тэтгэврийн даатгалыг ажилтнууддаа зориулан авах замаар цалингаас гадна нэг
томоохон сонирхлыг нь төрүүлэх хөшүүрэг болгон ашиглаж байна. Ажил олгогчоос
ажилтандаа зориулж тэтгэврийн даатгалд зарцуулж байгаа зардал аж ахуйн нэгжийн
албан татвар ногдох орлогоос хасагдаж тооцогдох юм. Сайн дурын нэмэлт
тэтгэврийн даатгал дэлхийн бусад оронд нилээд түгээмэл тархсан эрэлттэй даатгал
байдаг. Тухайлбал АНУ-д гэхэд тэтгэврийн даатгалын хуримтлалын төлөвлөгөөг
агуулсан 401к гэдэг бүтээгдэхүүн байдаг.

Бид эдгээр бүтээгдэхүүнээ гаргахдаа давхар даатгалын
“Мюних Ри” болон бусад гадны зөвлөх компаниудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн
болно.

 Ерөнхий сайд
С.Батболд “олон улсад түгээмэл хэрэглэгддэг стандарыг бүхий л салбарт нэвтрүүлж
ажиллах”-ыг уриалж байсан. Энэ бүтээгдэхүүн нь олон улсад хэрэглэж хэвшсэн нэг
сайн бүтээгдэхүүний  хувилбар юм. Зарим
залуучууд асууж байна. Заавал тэтгэврийн насаа хүргэх шаардлагатай юу
хугацаанаасаа өмнө авч болох уу гэж?

Сайн дурын нэмэлт
тэтгэврийн даатгалын хувьд тэтгэврийн гэсэн учраас энэ насаа заавал хүргэх
шаардлагатай байдаг. Харин үнэхээр наана авах сонирхолтой байгаа бол дээрх
тэтгэврийн даатгалын адил эрсдлийн хамгаалалттай хуримтлалын даатгал “
Endowment”
гэсэн даатгалын бүтээгдэхүүн
ийг
сонгох боломжтой
.

 Баталгаа, хяналт

1.      Амьдралын даатгалын үйл ажиллагаа явуулах компани нь
Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан шалгуур болон шаардлагыг хангасны
үндсэн дээр тусгай зөвшөөрөл авдаг. “Нэйшнл лайф даатгал” ХХК нь дээрх
шаардлагуудыг хангаад энэхүү үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 2008 онд авсан
анхны компани юм.

2.      Энэхүү урт хугацааны даатгалыг эрхлэхэд шаардагдах 1
тэрбум төгрөгийн дүрмийн санг бүрдүүлэн банкнуудын хадгаламжид байршуулсан
болно.

3.      Амьдралын урт хугацаат эрсдлүүдийг хамгаалалтыг ХБНГУ-ын
“Мюних Ри” давхар даатгалын компанид давхар даатгуулсан болно.

4.      Даатгуулагч таны төлсөн хураамж дараах хэлбэрээр
байршина.

a.      
Даатгалын нөөц санд
орж, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хөрөнгө оруулалтад
байршина.

b.     
Таны даатгалын
эрсдэлийн хамгаалалт ХБНГУ-ын “Мюних Ри” давхар даатгалын компанид байршина.

5.      Таны даатгуулсан хөрөнгө хаана, ямар хэлбэрээр байршсан,
байх ёстой хэмжээгээрээ байгаа зэргийг даатгалын актуар тооцооллыг үндэслэн
дараах байгууллагууд хянана. Үүнд:

a.      
Санхүүгийн
зохицуулах хорооны улирал тутмын хяналт. /Тайлан балансад тулгуурлан хөрөнгө
байршсан банк, байгууллагуудын дансанд тулгалт хийнэ/

b.     
Компанийн дотоод
хяналт

c.      
Хөндлөнгийн аудитын
хяналт

d.     
Хувь нийлүүлэгчдийн
хяналт

e.      
Олон нийтийн хяналт
/Компанийн тайлан баланс болон орлогын тайланг улирал тутам олон нийтэд
хэвлэлээр ил, тод мэдээлнэ./

f.      
Даатгуулагчдын
хяналтын зөвлөл

6.      Компанийн үйл ажиллагаанд сайн засаглалыг нэвтрүүлэн
ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно
уу. 

 

Нэйшнл Лайф Даатгал ХХК

Энхтайвны өргөн чөлөө 15А/5,
Амбассадор офис, 502 тоот

Улаанбаатар хот-14210, Ш/х 48-35

Утас: 976 70110784, Факс: (976) 70110745

Имейл: info@nationallifedaatgal.com

Веб: www.nationallifedaatgal.com

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж