Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулна | News.MN

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулна

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулна

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулна

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх хороо юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах дээрх танилцуулгыг өчигдөр Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Энэ үеэр төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпораци болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидагдана гэж үзсэн байна. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ.

2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгдсэн байна. Хэдий орлого нэмэгдсэн ч зардал дагаад өсчээ. Эдгээрээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, алба хаагч ажилладаг байна.

Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байгаа аж. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж буйн дийлэнх нь эрчим хүчний салбарынх байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах дээрх танилцуулгыг хийсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Түүнээс газрыг корпораци болгож, өргөжүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гэв.

Тэрбээр орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловруулж, ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өгчээ. Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарыг нь хувьчилбал ашигтай байх талаар судалж, танилцуулахыг даалгасан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-09-04 202.21.124.130

Манай зах зээл жижиг тэгэхээр түүнд тохирсон эдийн засгийн бүтэц бүхий төр хувийн хэвшлийн тогтолцоог бүрдүүлэх нь Ерөнхий сайд хүний гол үүрэг! Энэ нүсэр төрийн тогтолцоогоо цомхон бөгөөд чадвартай болгоосой! Энэ олон төрийн өмчийн нэртэй компаниудаа задлаад бүтцийн өөрчлөлт хийгээд Хөрөнгийн биржээр дамжуулаад засаглалын тогтолцоог нь сайжруулбал … Алсын хараа үүнд л баймаар бна!

Avatar

Зочин 2021-09-04 202.126.88.70

Аймаг бүрт байгаа АЗЗА гэсэн мөнгө идэх зориулалттай комдануудийг хувьчилахмхэрэгтэй. Зам засварыг төр хийх шаардлаггагүй.

Avatar

Хотын уугуул 2021-09-04 64.119.16.194

30 жил ашигтай ажлаагүй ТӨҮ-үүд одоо ямарч төлөвлөгөө боловсруулаад нэмэргүй. Энэ өол аргаа барсан, амиа аргацаах гэсэн явцуу арга. Одоо бол ашиггүй ажлаад байна ТӨҮГ-ын заримыг нь нэгмөсөн татан буулгах, хувьчлах л хэрэгтэй. Эдгээрийг бүгдийг нь хувьд өгөөд, төр өөрөө тодорхой хувь хүртдэг тогтолцоотой шилжих нь зүйтэй.

Avatar

Зочин 2021-09-04 109.70.100.29

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-09-04 66.181.179.230

Za barag buh salbaruud ijil zovlontoi bgaa,ter n chadvargui tsunh barigchidin armi,ochison bguullagaasaa yaj mongo husah ve gej bodohoos oor uy ch setgej chadahgui,hussan negnii n tegeshiigeed tsairuulchigdag uym bnlee ATG g/m gazruud n

Avatar

ганзо 2021-09-04 202.126.89.142

Донгосдог хулгайчууд вэ) захирлууд н мэдээж өөртөө болон Ма намдаа ашигтай ажилж чадна ккк

Avatar

Зочин 2021-09-04 202.9.40.207

Төрийн өмчийн бүх компаниудыг цэгцэлж болно л до, гэвч намын санхүүжилт зогсох аюултайг эрх баригчид бүгд мэдэж л бга ! Улс орны хөгжлөөс хойш татдаг, далд эдийн засгийг тэжээж бга гол суваг, авилгын үүр уурхай төрийн өмчит нүсэр том компаниуд оршин тогтоносоор л !

Avatar

ард түмэн 2021-09-04 139.5.219.41

хэзээ ч ашигтай ажиллахгүй авилначдаар дүүрсэн энэ цаг үед битгий жүжиглэ

Avatar

Зочин 2021-09-04 192.82.69.124

Танай намын намчин цүнхчин ямар ч чадваргүй бацаанууд аав, өвөөгийнхөө нэрээр албан тушаалд очоод төрийн өмчит компаниудыг самарч дууссан дөө. Арга хэмжээ авах нь битгий хэл хамгаалаад, гэмт хэргийг нь хүртэл АТГ, Нийслэлийн прокурор дээр хэрэгсэхгүй болгодог юм байна лээ. Жишээ нь Төрийн орон сууцны корпорацийн захирал асан Ж.Хичээнгүй болон түүний найз нэртэй хурган дарга нар ТОСК-ыг самарчаад явсан. Одоо бас баахан Оюун-Эрдэнэ хүмүүс гэсэн шошготой ямар ч чадваргүй авилгачид дүүрэн байна лээ.

Avatar

зочин 2021-09-04 202.126.89.106

Төрийн мэдлийн компанууд хэзээч ашигтай ажилдгүй юмаа . Дэлхий нийтэд нотлогдсон эд .
Төрийн оролцоо хэдий чинээ бага байна , төдийн чинээ эдийн засаг тогтвортой өснөө . Энэ бол теорем .

Avatar

Зочин 2021-09-04 202.126.89.238

Төрийн өмчийн эрчим хүчний компани, нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллаж байгаагийн үндсэн шалтгаан ердөө л зохиомол хямд үнээр бүтээгдхүүнээ борлуулж байгаа явдал ш дээ…хувийн хэвшлийн нарны станц 460 төгрөгөөр 1квт эрчим хүчээ төрд зардаг бол ТЭЦ4 60 төгрөгөөр зарж бна, ЭТТ 160-180мян төгрөгөөр тн нүүрсээ экспортолдог бол Багануур ердөө 33500 төгоөгөөр борлуулж байна, ОХУ, БНХАУ аас 1 квт цах эрчим хүчийг 260 төгрөгөөр авч бна, ийм байхад Түлш Эрчим хүчний салбар яаж ашигтай ажиллар уу??

Avatar

Зочин 2021-09-04 64.119.21.224

Дарга нар нь бөөн авлигачид байгаа унасан машин амьдардаг орон сууцыг нь хараарай.ялангуяа ТЭЦ4 дарга удирдлагууд.

Avatar

Зочин 2021-09-04 66.181.161.92

Хотын дарга маань ариутгалын хаалга авсан баримт гээд тамгатай падаан харуулж байв. Хувийн хэвшлийг и-баримтаар худалдан авалтаа баталгаажуулахыг шахаж шаарддаг хэрнээ төрийн байгууллагууд өөрсдөө падаан хэрэглэсэн хэвээр байгаа гэдэг нь энэ жишээнээс харагддаг. Ө.х худалдан авалтаа и-баримтаар биш падаанаар баталгаажуулна гэдэг нь мөнгө идэх үүд хаалга, нүх сүвээ нээлттэй үлдээж байна гэсэн үг юм.

Avatar

Ахмад уурхайчин 2021-09-04 202.126.88.67

Түлш эрчим хүчний салбар алдалгүй ажиллахнээ. Сонсоход чихэнд чимэгтэй сайхан байна. Хэрэгжээсэй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж