“Эрдэнэт”-ийн 170 гаруй машин ачааг богино хугацаанд татна | News.MN

“Эрдэнэт”-ийн 170 гаруй машин ачааг богино хугацаанд татна

“Эрдэнэт”-ийн 170 гаруй машин ачааг богино хугацаанд татна

“Эрдэнэт”-ийн 170 гаруй машин ачааг богино хугацаанд татна

Цар тахлаас өмнө Монгол Улс болон БНХАУ-ын Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт нэг талдаа 250-300 ачаа тээврийн автомашин нэвтэрдэг байжээ. Улмаар Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны сүүлчээр БНХАУ-ын зүгээс хилийн авто замын Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж эхэлсэн.

Улс хоорондын тээвэрлэлтийг зогсоохгүй байх үүднээс Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн тодорхой тооны жолоочийг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн буудалд байршуулж, хилийн “0” цэгт жолооч сэлгэх байдлаар тээвэрлэлтийг зохион байгуулж буй.

Өнөөдрийн байдлаар 40 жолооч Хятадын талд байрлан ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан мэдэгдлээ.

Тэрбээр “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг халдваргүй бүс болгох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Засгийн газраас экспорт, импортын тээврийн ачаа урсгалыг сайжруулах хүрээнд төмөр замын тээврийг нэмэгдүүлэх, автотээврийн зохицуулалтад өөрчлөлт оруулах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд 2021 оны долдугаар сараас Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачааны хэмжээ нэмэгдэж байна. Гэвч цар тахлаас өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс зарим эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, бүтээн байгуулалтын ажилд нэн шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэх шаардлага үүсч байна. Тухайлбал, Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан, дулаан, хог, усны төлбөр хураамжийг хариуцан төлж буй.

Үүний зэрэгцээ эдийн засаг хүндэрсэн энэ үед улсын төсвийг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа тул үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай ачааг татан авахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Дарханы авто замын бүтээн байгуулалт, дулаан, цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай ачаа барааг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна” гэлээ.

Замын-Үүд хилийн боомтоор өдөрт дунджаар 100-120 машин ачаа нэвтрэн орж ирж байна. Үүний 40-45 нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн машин ачаа байх бөгөөд энэхүү татан авалтыг 4-5 хоногт багтаан зохион байгуулах ажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-04 104.244.72.132

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-04 202.126.89.106

Шахааных нь ачаа гацчихаад Нямдоржтонгууд баларч байгаа юм байна даа ….ха ха
жирийн ардуудад хүртээлгүй мэдээ байна өө

Avatar

Зочин 2021-09-04 66.181.189.123

улсын эрх ашиг биш нэг оффшорчны ачааг л оруулахаасаа ичээч, эрдэнэтийн ачаа юу байдаг юм, эрдэнэт ийн мөнгөөр хувийн бизнес хийж байдаг биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж