2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 532,015,632 төгрөгийн үнийн дүн бүхий 1,447,159 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Нэхмэл" ХК (MNH +15.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -10.87%) болон "Ремикон" ХК (RMC -7.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,893 ширхэг нэгж эрхийг нийт 11,348,552 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 111 ширхэг үнэт цаасыг 10,700,000 төгрөг болон 400 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.6 хувиар өсч, 45579.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,831,713,794,448.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ