Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Багануур дүүрэг болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа нийт 22 ширхэг 55.0 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлаж, эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Мөн олон зуун километрийг туулан иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эмнэлгийн автомашины хэрэгцээнд 22.0 сая төгрөгийн үнэ бүхий шатахуунаар дэмжлэг үзүүлсэн юм.
Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн, өвчний улмаас нас барсан хүний тоо өссөнөөр эмнэлгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Энэхүү аппаратыг халдварт өвчний хүндрэлийн үед ашигладаг бөгөөд өвчтөний амь нас эрсдэх аюулыг 2-4 дахин бууруулдаг байна.
Ковид-19 цар тахлын халдварын үед иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг Петровис Группийн зүгээс уриалж байна.