“Marvel”-ийн кинонд Монголын орлон тоглогчид тогложээ

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

“Marvel”-ийн кинонд Монголын орлон тоглогчид тогложээ

“Marvel”-ийн кинонд Монголын орлон тоглогчид тогложээ

“Marvel” кино компанийн шинэ бүтээл “Шан-чигийн арван бөгжний домог” уран сайхны кинонд Монголын орлон тоглогчид хамтран ажиллажээ. Холливудад хийж буй дэлхийн түвшний уран бүтээлд монгол залуус оролцож, ур чадвараа зөвшөөрүүлсэн баярт мэдээг уран бүтээлчдийн төлөөлөл дуулгав.

Монголын орлон тоглогчид 10 хүний бүрэлдэхүүнтэй 2020 оны нэгдүгээр сарын 13-наас арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд Австрали улсын Сидней хотноо зураг авалтад оролцоод иржээ. “Шан-чигийн арван бөгжний домог” уран сайхны киноны Монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр /2021.0.9.03/ “Prime Cineplex” кино театрт болж байна.

Монголын стант орлон тоглогчдын холбооны уран бүтээлчид жилийн өмнө “Walt disney” кино компанийн бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кинонд эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тоглож байсан билээ.

Уг холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинбаатар, А.Бямбадоржоос 2020 онд ярилцлага авахад “Австрали улсад анх 10 хүний бүрэлдэхүүнтэй очиж, 26 хоногийн зураг авалтад оролцсон. Эхний ажлаа гүйцэтгэсэн таван орлон тоглогч эх орондоо буцаж ирсэн. Одоо Австралид нэг орчуулагч, дөрвөн орлон тоглогч ажиллаж байгаа” талаар хэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж