Солонгос улсаар аялцгаая | News.MN

Солонгос улсаар аялцгаая

Солонгос улсаар аялцгаая

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газраас долоо хоног бүр БНСУ-ын аялал жуулчлалын бүс нутгуудын талаар мэдээллийг бэлтгэхээр боллоо. Энэ удаагийн дугаараар дэлхийн томоохон хотуудын нэг болох Сөүл хоттой танилцацгаая.

Сөүл хотын түүх нь Жусон гүрний (1392-1910 он) Ханян хотоос эхлэлтэй бөгөөд 600 гаруй жилийн түүхтэй. Цаг хором тутамд хөгжин өөрчлөгдөж байгаа хэдий ч өнгөрсөн түүх соёлоо орчин үеийн өнгө төрхтэй хослуулж гайхалтай хадгалж ирсэн хот юм. 10 гаруй сая хүм амтай Сөүл хот нь олон зуун жилийн өмнө баригдсан хааны орднууд, тэнгэр баганадсан өндөр шилэн барилга, алдарт худалдааны гудамж, амтат хоолны газар зэрэг нүд хужирлаж сэтгэл сэргээх бүх л зүйлийг өөртөө багтаасан.

 

Гёнбүггүн ордон

Гёнбүггүн ордон нь 1395 онд Жусон гүрний үед баригдсан анхны ордон бөгөөд Сөүл хотод байдаг 5 ордон дундаас тансаг хийц, өнгө үзэмжээрээ бусдаасаа онцгойрдог ажээ. Хааны ёслолын ордон, түшмэлүүдийн танхим, Хүвон цэцэрлэг болон хамгийн уран хийцтэй Гёнхвэру асар зэргийг эндээс үзэж сонирхох боломжтой.

Мөн Жусон гүрний хаадын хэрэглэж байсан эд зүйлс, уламжлал ахуйг “Эртний ордны музей” болон  “Үндэсний музей” зэргээс үзэж сонирхох боломжтой.

 

Гванхвамүн талбай

600 жил Солонгос улсын нийслэл байсан Сөүл хотын төв гудамж болох Сэжун-ру өргөн чөлөөнд байрлах энэ талбайд алдарт Сэ Жун хаан болон И Сүн Шин жанжны хөшөө хүндэтгэлтэйгээр сүндэрлэдэг. Мөн Сөүл хотын иргэдэд зориулсан олон арга хэмжээ энд зохион байгуулагддаг байна.

 

 

 

 

 

Мёндун

Гаднын жуулчдын хөл тасардаггүй Сөүл хотын хамгийн алдартай худалдааны гудамж бол Мёндун юм. Гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, бэлэг дурсгал, үнэт эдлэлийн дэлгүүрүүд төвлөрсөн энэ гудамжинд залуус болон жуулчдын хөл үл тасарна. Мөн амттай зоогийн газрууд нь жуулчдыг соронзон мэт татдаг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сөүлийн гудамж 7017

1970 онд машин холхисон хурдны давхар зам байсан Сөүл хотын энэ хэсгийг Намсан болон Сөүл метроны буудлыг холбосон сонирхолтой аяллын гудамж болгон тохижуулжээ. Бэлэг дурсгалын дэлгүүр, аяллын мэдээллийн цэгүүд, агаарлан алхахад тохиромжтой шилэн гүүр зэргийг эндээс үзэж болно. Мөн та энэ гудамжаар алхахдаа Нам Дэ Мүн зах болон Сөүл хотын Ханян Дусан хэрмийг заавал үзээрэй.

 

 

 

 

Дундэмүн Дизайн Плаза

Дэлхийн алдарт архитектурч Заха Хадидын сод бүтээл болсон байгууламж бол Дундэмүн Дизайн Плаза билээ. 2014 онд баригдаж дууссан энэ барилга нь Сөүл хотын билэг тэмдэг болсон газруудын нэг яах аргагүй мөн. Загварын үзэсгэлэн, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдсэн энэ цогцолборт олон үйл ажиллагаа болдгийн нэг нь жил бүрийн 3 болон 10 саруудад зохион байгуулагддаг “Сөүлийн Загварын Долоо Хоног” юм.

 

 

 

 

 

 

Итэвон

1950 онд АНУ-ын цэргийн хуаранг дагаж хөгжсөн худалдааны гудамж болох энэ газрыг хүмүүс “Солонгос доторх ертөнц” гэж нэрлэдэг байна. Энэ газар бол орон орны жуулчид цугладаг аялал жуулчлалын онцгой бүсийн нэг юм. Итэвоны Гённидан гудамж дагуу газар газрын амтат хоолтой уушийн газрууд, ресторанууд байрладаг ба Хамилтон зочид буудлын орчимд байх дэлгүүрүүдээр эртний эдлэл, барууны тавилга зэрэг сонирхолтой худалдаа наймаа дэлгэгдсэн байдаг.

 Хундэ

Залуусын гудамж гэдгээрээ алдартай Хун Дэ нь Хун Иг Их Сургуулийн ойр байрладаг ба орчин үеийн залуусын сонирхол, сонсдог хөгжим, стиль, загварын чиг хандлагыг эндээс л үзэх боломжтой. Солонгос залуус энэ гудамжинд чөлөөтэй хөгжим тоглож, клубээр орох ба Хундэ гудамжны загварлаг бэлэн хувцасны дэлгүүрүүд нь хотын залуусын орох дуртай газруудын нэг юм.

 

 

 

 

 

 

Ёо И Ду дахь Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн

Солонгосын Үндэсний Ассамблейн Ордон болон санхүүгийн фирмүүд байрладаг Ёо И Ду бол хотын иргэдийн амарч зугаалах дуртай газруудын нэг юм. Ёо И Ду дахь Хан мөрний цэцэрлэгт ирснээр Хан мөрөн дээгүүр усан онгоцоор аялж, хаврын улиралд сакура цэцэг дэлгэрэхийг харж болно.

 

 

 

 

 

 

Лотте Ворлд Цамхаг

2016 оны 12-р сард ашиглалтанд орсон энэхүү 123 давхар, 555 метр өндөр барилга нь Солонгос дахь хамгийн өндөр барилгад тооцогдох ба өндрөөрөө дэлхийд тавдугаарт бичигддэг. Цамхагийн хамгийн дээд давхараас (117–123 давхар) Сөүл хотын үзэмжийг тольдон суухад тохиромжтой бөгөөд энд л сэтгэл хөдлөм дурсамж үлдээх нь гарцаагүй. Мөн энэ байгууламжид худалдааны төв, татваргүй барааны дэлгүүр, зоогийн газар, кофе шоп хурлын танхимууд байрладаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-06 45.91.101.18

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-06 216.38.195.77

kmrn

Avatar

xomsdoltoi,galzuuchuud+guilagchdaa diilgui baigaag xoer JIL xarj baigaa biz, 2021-09-06 216.200.84.189

ylcuin ipgenshlee, gomdlgui geree,contraktaa zyraad byr musun iim..
ebroft dyndaas deesh,guilagchin bolj ,yxchgui bol.gai bolob.-OPAFCKA??!

Avatar

Зочин 2021-09-06 66.181.180.67

виза гүй л болчих хууль бус ажжилаж байгаад баригдсан бол хэдэн жил хил нэврэх эрхийг нь хасчих

Avatar

👌👌👌🌷🌷🌷☘☘☘ 2021-09-06 202.126.89.182

ХҮН БҮХЭН НЬ ХҮМҮҮЖИЛТЭЙ, ЭРДЭМТЭЙ, АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ ХИЙГЭЭД ЭНЭ УЛСАД ГОЛДУУ САЙН НЬ, ЗӨВ НЬ ДИЙЛДЭГ НИЙГЭМТЭЙ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж