АНУ-ын “Firefly Aerospace” компанийн “Альфа” пуужин Калифорниос хөөрснөөс хойш хэдхэн секундын дараа дэлбэрчээ. Уг пуужинг Ванденберг нисэх хүчний баазаас өнгөрсөн Пүрэв гаригт орон нутгийн цагаар 18:59 цагт хөөргөсөн байна.
Энэ нь “Альфа”-гийн анхны туршилт бөгөөд тус компани энэ пуужинг хөгжиж буй жижиг хиймэл дагуулын зах зээлд зориулан бүтээжээ.
"Spaceflight Now" порталд мэдээлснээр, пуужин хөөрснөөсөө хойш 2.5 минутын дараа дэлбэрсэн байна. “Firefly Aerospace” компани пуужин дэлбэрсэн хэргийн нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх гэнэ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ