Хайртай залуутайгаа суухын тулд хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Макод засгийн газар 1.3 сая ам.доллар санал болжээ.
Эзэн хаан Нарухитогийн зээ, ханхүү Акишиногийн том охин гүнж Мако болон түүний сүйт залуу эгэл жирийн айлын хүү Кей Комуро нар АНУ-д нүүж амьдрахаар бэлтгэлээ базааж буй. Тэгвэл Японы засгийн газар тэдний амьдралыг дэмжихийн тулд татвар төлөгчдийн сангаас 1.3 сая ам.доллар өгөхөөр санал болгосон байна. Гэвч эрс шийдэмгий гүнж Мако дээрх тусламжаас татгалзжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ оны сүүлээр гэрлэх гэж байгаа хос хуримаа Японы уламжлалт Шинто хэв маягаар зохион байгуулахгүй байхаар шийджээ. Ийнхүү Мако гүнж Японы түүхэнд уламжлалт маягаар хурим хийгээгүй цорын ганц гүнж болох нь.
Токиогийн их сургуульд сурч байхдаа анх 2012 онд танилцсан хос одоо 29 настай. Тэд 2017 онд сүй тавьж байв. Тухайн үед гүнжийн гэр бүлийнхнээс хэд хэдэн хүн энэ үйл явдлыг хүчтэй эсэргүүцэж байлаа.
Жишээлбэл, эзэн хаан асан Мичико ач охиноо гэнэн байна хэмээн тодорхойлж, сүйт залуугаасаа салахыг шаардсан гэдэг. Харин Макогийн эцэг хунтайж Фүмихито өнгөрсөн онд хэрвээ хос залуус өөрсдөө тэгж их хүсч байвал хуримыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж ярьсан байна.
Японы 1947 оноос эхтэй хуульд зааснаар эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн хэргэм зэргээсээ татгалзахгүйгээр энгийн хүнтэй сууж болохгүй бөгөөд хүүхдүүдэд нь ч хэргэм зэрэг олгодоггүй гэнэ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ