Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох наймдугаар хороонд энэ онд улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна. Үүнд:
- “Гүнжийн нүдэн нуур”-ыг 2009, 2016 онуудад иргэд, хүүхэд залуусын амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд, дугуйн зам ногоон байгууламж зэрэг бусад тохижилтыг 2020 онд “Неон гэгээ” ХХК хийж гүйцэтгэсэн
- Үер усны улмаас илүүдсэн нуурын усыг зайлуулах хоолой /байгууламж / хийх ажилд улсын төсвийн 280 сая төгрөгийн төсөв батлагдаж, 2021 онд хийхээр төсөвлөгдсөн бөгөөд “Тэмээн” ХХК гүйцэтгэгчээр, зураг төслийн ажлыг “Хайдро проект” ХХК тус тус гүйцэтгэхээр зургийн ажил хийгдэж байна.
- СХД-ийн хувьсгалчдын гудамж, 105-р сургууль, Гүнжийн нүдэн нуурыг дайраад 7-р хорооны авто зам хүртэл 1.7 км сайжруулсан 1619м2 чулуун хучилт, 2,5 км цахилгаан шугам сүлжээ хийгдэхээр улсын төсөвт 2.2 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК ажиллаж байна.
- Гудамж талбайн гэрэлтүүлгийг 2020 онд “Ингүүмэл эрчим” ХХК улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаянцагааны 1-7-р гудамжинд 120 ширхэг гэрэлтүүлэг хийж гүйцэтгэсэн
- Гудамж замын нөхцөл сайжруулах ажлыг 2020 онд НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн
- Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Ингүүмэл эрчим” ХХК 2021 оны есдүгээр сарын 15-ны дотор Баянцагаан 1, 4-р гудамж, нуурын 9-1-ээс 5 тоот хүртэл, нуурын 7, 8-р гудамжны гэрэлгүй хэсэгт 45 ширхэг хийх ажил эхэлсэн.
- “Ээлтэй” ӨЭМТ-ийн чийрэгжүүлэлтийн танхимд 2020 оны НОНХС-ийн 4,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хаш чулуун орыг хүлээлгэн өгсөн.
- Камержуулалтын ажлыг ДОНХС-ийн 2020 онд “Инносолюшн” ХХК нэг чигийн 7 шонтой 14 ширхэг камер он дамжин 2021 онд Нуурын 1-6-р гудамж, ЗБЦ-1-р гудамжны зүүн үзүүрүүдэд байршуулж хүлээн авсан. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 26 камертай.
- БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэрэлтүүлгийн ажил Зүүнбаянцагааны 1-р гудамж, нуурын 6-р гудамж, нуурын 1,2,3,4,5-р гудамжны баруун үзүүрт, булагтын 2-р гудамжинд нийт 66 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажил энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн байна
- МУЗГ, НЗДТГ-ын харилцан хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- ийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр үе шаттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн барилга байгууламжууд, авто зам, дулаан, халуун ус, бохирын болон инженерийн дэд бүтцийн шугам барих ажлуудыг үе шаттай хийж байна. Үүнд:
- Түр суурьшуулах 50 айлын орон сууц 2016 онд ашиглалтад орж, төвлөрсөн дулаан, халуун усны шугамд “Одкон ” ХХК холбож дууссан
- “ТОМО БЮЛДИНГ” ХХК орлогод нийцсэн орон сууцны төсөл-“Загвар төсөл” –өөр 20 айлын 4 блок барилгыг 2021 оны 7-р сарын 31-нд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн
- 261-р цэцэрлэг -“Ус орчин” ХХК, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон
- Бизнес инкубатор инновацийн төв, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг “Томо бюлдинг” ХХК ашиглалтад өгсөн
- Дулаан, халуун усны шугам сүлжээний угсралтын ажил хийгдэж, 117-р цэцэрлэг, 67-р сургууль, Түр суурьшуулах 50 айлын орон сууц дулаанд 2020 онд холбогдсон
- Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн гүйцэтгэлийн ажил энэ онд дууссан
- 35/10кВ-ийн дэд станцын гүйцэтгэлийн ажил дууссан
- 10кВ-ийн хуваарилах байгууламж
- 10/0 4кВА хаалттай дэд өртөө
- Холбооны худаг сувагчлал
- 35кВ-ийн кабел шугам
- 10кВ-ийн кабел шугамын ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй
Баянхошуу дэд төвийн наймдугаар хороонд хамааралтай баригдаж байгаа хэвтээ тэнхлэгийн 1504м AR2-10 , AR2-11 291,8 метр, AR2-12 173,5 метр, AR2-13 207,9 метр , AR2-14 280,3 метр босоо тэнхлэгийн 953,5 м нийт 2457,5 км авто зам 2021 онд бүрэн ашиглалтад орно
Холбоотой мэдээ