Белла Хадид дахин шүүмжлэлийн бай болов

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Белла Хадид дахин шүүмжлэлийн бай болов

Белла Хадид дахин шүүмжлэлийн бай болов

Палестин-Голланд гаралтай, Америкийн супер модель Белла Хадид өнгөрсөн Лхагва гаригт Нью-Йоркийн Трибека дүүргээр алхаж, сүүлийн үеийн хэв маягаа харуулжээ. Тэрбээр 2000-аад оны загварын хувцас өмсч, дотуур хувцасгүй байсан нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлийн бай болсон байна.

Белла Хадид бэйж өнгийн майк, ногоон шаргал өнгийн гоёмсог жинсэн юбка, хар өнгийн гутлаар "гангарчээ". Мөн тэрбээр гартаа “Kin Euphorics" эрүүл мэндийн ундааны лааз барьж, тэгш өнцөгт хэлбэртэй шил зүүж, үнэт эдлэлээр эмжсэн жижиг хүрэн цүнхээр гоёсон байв.

Өдгөө 24 настай тэрбээр хотын төвөөр алхаж яваад папараццичдын дуранд ийн өртжээ. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид интернэтэд түүний зургийг байршуулж, улмаар сэтгэгдлээр булж эхэлжээ. Тухайлбал, түүний зургийн дор “Хөхний даруулга зүүж, цэвэрхэн үстэй байж, энгийн гутал өмссөн бол гайхалтай харагдах байлаа”, “Тэр яг 50 настай, гоо сайхны мэс засал хийлгэсэн хүн шиг харагдаж байна”, "Жигшмээр хувцаслалт”, “Түүний хэв маяг жигшүүртэй”, “Энэ бол хэдэн арван жилийн түүхэнд хамгийн жигшүүртэй хувцаслалт байлаа” хэмээн шүүмжилсэн сэтгэгдлүүд бичжээ.

Белла Хадид өнгөрсөн зургадугаар сард Парисын гудамжаар 90-ээд оны загварын хувцастай алхаж, мөн л олны анхааралд өртөж, шүүмжлэлийн байж болж байв. Тэрбээр хүрэн савхин хүрэмний дотор эрээн мяраан нимгэн цамц өмсч, цэнхэр өнгийн өмд, арзгар ултай хар гуталтай зургаа авахуулжээ. Мөн л түүнийг дотуур хувцас өмсөөгүй байсан гэсэн шүүмжлэл өрнөсөн аж.

Эх сурвалж: VOGUE, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж