"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог" | News.MN

"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог"

COVID-19

"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог"

"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог"

Хүн амын дунд Covid-19 халдварын дельта хувилбар тархаж, хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо эрс нэмэгдээд буй. Үүнийг дагаад Covid-19 халдвар авч эдгэсэн хүмүүс дахин халдварт өртөх эрсдэлтэй болохыг мэргэжилтнүүд хэлэх болсон. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.


Сүүлийн үед Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 4000 дөхөж байна. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эдгэсэн хүмүүс ч дахин өвдөх эрсдэл хэр их байна вэ?

-Дэлхий нийтэд Covid-19 өвчилсний дараа дахиад халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ ийм тохиолдол маш бага хувьтай байна. Ялангуяа Covid-19 халдварын мутацлагдсан хувилбар бүртгэгдээгүй үед маш ховор байсан. Харин Covid-19 халдварын дельта хувилбарын давалгаа дэгдсэн үед эдгэсэн хүмүүс дахин өвдөх тохиолдол дэлхий дахинд их байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, Covid-19 халдварын альфа хувилбараар өвдөж эдгэсэн хүн дахин дельта хувилбараар өвдөх эрсдэлтэй. Гэхдээ эмнэл зүйн шинж тэмдгийн ялгаа нь тодорхойгүй байна.

Дельта хувилбар нь бусдад халдварлах чадвар өндөр учраас эдгэсэн хүмүүс дахин өвчлөх магадлалтай. Хэрэв вакцины хоёр тундаа хамрагдсан бол дельта хувилбараар өвдсөн тохиолдолд хүндрэхгүй, эмнэлэгт хэвтэхгүй.

Гэхдээ таны хамар, амьсгалын залгиурт тодорхой хэмжээний вирус байх учраас бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс вакцинд хамрагдсан хүмүүс бусдад халдвар тараахгүйн тулд амны хаалтаа гэрээсээ өөр орчинд бүү тайл гэж зөвлөөд байгаа юм.

Монголд  халдвар авч эдгэсэн хүмүүс дахин өвдсөн тохиолдол бүртгэгдсэн үү?

-Одоогоор Covid-19 халдвар авч эдгэсэн хүмүүс дахин халдвар авч эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Дээр дурдсанаар, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч та мутацлагдсан хувилбарын вирусийг хамартаа тээх магадлалтай.

Эрүүл мэндийн яам эдгэсэн хүмүүст Covid-19 халдвар авснаас хойш  2-3 сарын хугацаанд шинжилгээ өгөхгүй байхыг өмнө нь зөвлөж байсан. Эдгэснээс хойш хэр хугацааны дараа шинжилгээ өгч болох вэ. Мөн дахин халдвар авснаа яаж мэдэх вэ?

-Тухайн хүн Covid-19 халдварт өртөж хэр зэрэг хүнд, хөнгөн өвчилснөөс шалтгаалан PCR шинжилгээний хариу эерэг гарах хугацаа хамаарна. Өвдсөн тохиолдолд байгалийн дархлаа хэр удаан үргэлжилж байгаа вэ гэх судалгаанд үндэслэн нэмэлт тунгийн асуудал яригдаж байна.

Covid-19 халдвар авсан хүн 90 хүртэлх хоногийн хугацаанд тухайн хүний цусанд Covid-19 халдварын эсрэг дархлааны хариу урвал үүсгэдэг эсрэг биетүүд үүсгэдэг. Харин 90 хоногоос хойш эсрэг биетийн тоо буурч байна гэх судалгаанууд бий.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч Сovid-19 халдвараар өвдөж эдгэсэн хүмүүст супер дархлаа тогтож байна гэдэг нь үнэн үү?

-Вакцины хоёр тунд хамрагдсан ч Covid-19 халдвар авсан бол хабрид дархлаа удаан тогтож, цусан дахь эсрэг биетийн хэмжээ нэлээн өндөр хадгалагдаж байна гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс хабрид дархлаа нь өвчнөөс тодорхой хугацаанд хамгаалах боломжтой гэсэн судалгаанууд байна. Ер нь бид тухайн хүний вакцинаар үүсгэгдсэн дархлааны хариу урвал буурах үед дахин сэргээх тунг хийж байна. Мөн тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан вакцинаар дархлаа үүсгэгдээгүй тохиолдол шинээр дархлаа тогтоох зорилгоор гурав дахь тунг хийнэ.

Халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэйчүүд бий. Урагт Covid-19 халдвар дамжих уу. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдвартай төрсөн нярай бий юу?

 -Дэлхий нийтэд Covid-19 халдварт өртсөн жирэмсэн ээжүүдээс төрсөн нярайд халдвар дамжсан эсэхийг судлахад маш ховор байсан. Ийм тохиолдол бараг л байхгүй гэсэн үг. Эхээс урагт халдвар дамжих эрсдэл бага гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монгол Улсын хувьд ч бас Covid-19 халдвар авсан жирэмсэн эхээс төрсөн хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 202.21.108.8

Олон мянган хүн халдвар авснаа мэдэхгүй гэрээрээ эмчилчихсэн. Одоо тэдгээр хүмүүс нилээн сайн дархлаатай болсон. Харин халдвар авсан эсэхээ мэдэхгүй байгаад л учир байна. Халдвар аваад эдгэснээ мэдэхгүй вакцин хийлгэчвэл сайн юм болохгүй байх. ЭМЯ энэ тал дээр анхаарах цаг болсон байх. Хүн амаа эрсдэлтэй эсэхийг бүрэн тодорхойлж баримжаа авахгүйгээр харанхуйгаар вакциндаад сайн зүйл болохгүй.

Avatar

Зочин 2021-09-03 64.119.24.195

Гарчигаа нэг харчихдаа..

Avatar

Зочин 2021-09-03 203.23.199.200

ХАБРИД ХАБРИД ХАБРИД гэж юу вэ? NEWS

Avatar

Зочин 2021-09-03 185.107.47.215

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-03 202.9.47.58

Энэ ёстой сайхан ш****г шаалтуур байна даа. аль амаараа шаагаад байна. алаараа ярьдаг шаалтууруу гүйюү. 2 тун хийлгэсэн хүмүүс чинь альфагаараа өвдөөд үхээд байхад чинь дельтагаар хөнгөн өвдөнө эмнэлэгт хэвтэхгүй гэж шааьаг байна ш дээ. Байгальмаа чамд вакциныхаа хордлогоор 10 доошгүй жил шаналж алиагаа алдаж үхэхийн өлзийтэй ерөөл өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Avatar

зочин 2021-09-03 64.119.16.65

вакцины хордлого гэж байдаггүй юм тэнэгэээ. тэнэгээ битгий гайхуулаад бай.

Avatar

Зочин 2021-09-03 66.181.190.10

Задгай талбайд маск зүүх шаардлагагүй. Гадаадад тийм л байна дэлгүүр унаа битүү орчинд зүүнэ. Монголчууд нус цэрээ хамаагүй хаядаг тул зүүж байсан дээр байх.

Avatar

Зочин 2021-09-03 202.55.188.87

China vaccine hiiheesee umnu helehgui yasiin be, tegvel ingej olon hun China vaccine hiilgeed suuri uvchin hudulj shanalahgui baisiim. Minii oir toirond vaccine hiilgesen humuus shanalj baina, hiilgeegui tusaad edgesen humuus zugeer l baina dag

Avatar

S 2021-09-03 139.5.218.59

Harin ch hiilgesen tuldaa hundrehgui bgaa shuu

Avatar

Зочин 2021-09-03 202.21.104.2

Одоогоор Covid-19 халдвар авч эдгэсэн хүмүүс дахин халдвар авч эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Хяналт тандалтаараа тогтоодогнүй юм уу.Өвдсөн хүнээ бүртгэлд оруулахдаа тогтоочихдог байсаар юм. ийм энгийн бүртгэлгүй байж хариу арга хэмжээгээ төлөвлөж байна даргаа.

Avatar

ИРГЭН 2021-09-03 59.153.85.210

наад шоугаа одоо болио. ямарч ковид бхгүй.

Avatar

Зочин 2021-09-03 202.9.46.62

ХӨСҮТ хуурамч шинжилгээний хариу гаргаж өгснөөс болж Кореан айр манайхаас зорчигч авахаа зогсоож зөвхөн транзит зорчигчийг зөвшөөрсөн. Энэ мэт төрийн албан хаагчдын увайгүй үйлдлээс улс үндэстнээрээ хохирч байна. Эмчилгээнд яаралтай явах хүмүүс хохирч байна

Avatar

Зочин 2021-09-03 122.201.22.41

Гибрид гэдэг үгийг хабрид гээд л хэлэх юм. Эцэг эх өвөг дээдэс, шинжлэх ухаан гэж монголд байгаагүй юм болов уу. Ингэж үгүйсгэж болохгүй дээ… түүхийн хариу гэж хатуу юм бий шүү

Avatar

Зочин 2021-09-03 64.119.20.24

Гибрид гэж Оросууд гадаадаас hybrid гэснийг авсан үг. Оросоор бичихээр зөв, олон улсад тогтсоноор бол буруу гэу болохгүй. Энийг журамламаар л байгаа. ганц энэ үг биш.

Avatar

Зочин 2021-09-03 122.201.22.103

Латин үг л дээ. Гибрид гэж. Англи хэлтнүүд л хайбрид гэж дууддаг юм.

Avatar

Зочин 2021-09-03 66.181.166.134

хайбрид гэх бх шүү

Avatar

Зочин 2021-09-03 192.82.64.248

манайх судалгаа ерөөсөө хийхгүй байгаа биздээ, анх баахан сүржигнэж, өвдсөн хүн рүү маш олон газраас залгаж ижил юм асууж байсан, тэрүүнд дээрээ суурилаад, дахиад өвдсөн үү, 2 дахь тунгаа хийлэгсэн үү, эсрэг биет үүссэн үү, ямар хэмжээнд байна, хэр удаан тогтож байна гээд судлаад явхад иргэд бол ач холбогдлыг нь ойлгоод шинжилгээ юмаа өгөөд, мэдээллээ өгнө шүү дээ, даан ч хэн ч юу ч хийхгүй байна, тэгээд худлаа баахан судалж байна гэдэг, яаж дандаа ингэж худлаа яринаа…

Avatar

Зочин 2021-09-03 119.40.103.6

ХӨСҮТ-ийн дэд захирал Байгалмаа "Харин Covid-19 халдварын дельта хувилбарын давалгаа дэгдсэн үед эдгэсэн хүмүүс дахин өвдөх тохиолдол дэлхий дахинд их байна гэсэн судалгаа бий"гэжээ. Иш татсан судалгааныхаа эх сурвалж (Reference)-ийг тодорхой дурьдаж байвал хэрэгтэй шүү. Албаны хүний үг баталгаатай, итгэл үнэмшилтэй байх үүднээс мэдээллийн эх сурвалжаа тодруулж дурьдаж, бусдыг хүндэтгэж байвал маш сайн байна. Таны мэддэг байх нэг хэрэг, мэдээллийг хүртэгсдэд хүндэтгэлтэй хандах соёл чухал шүү.

Avatar

Зочин 2021-09-03 180.149.93.98

Асуудалд жаахан шинжлэх ухаанч хандмаар байнаа. Оросын Хорио цээрийн албаны дарга А.Попова хүний бөөгнөрөл байхгүй задгай орчинд маск зүүх шаардлагагүй гэж мэдэгдсэн ш дээ. МОСКВА, 6 августа. /ТАСС/. Носить защитные маски на улице, если это не массовое мероприятие, в РФ не нужно. Об этом сообщила глава Роспотребнадзора Анна Попова

Avatar

Зочин 2021-09-03 87.65.157.221

Yamar ch sudalgaa shinjilgeegui hudlaa yarihaa boli, ichdeggui yumu. Yadaj google-s English tei huneer delhiin erdemten sudlaachidiin suuliin ueiin medeeg ni orchuuluulaad medeelel ugch bai

Avatar

Зочин 2021-09-03 180.149.93.98

харин ерөөсөө юм уншихгүй, өөрсдийнхөөрөө зүтгээд тэгээд Гандан гарч ном уншуул энэ тэр гэдэг шигээ сонин сонин юм яриад явах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж