"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог"

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

COVID-19

"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог"

"Халдвар авч эдгэсэн хүмүүс хабрид дархлаа удаан тогтдог"

Хүн амын дунд Covid-19 халдварын дельта хувилбар тархаж, хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо эрс нэмэгдээд буй. Үүнийг дагаад Covid-19 халдвар авч эдгэсэн хүмүүс дахин халдварт өртөх эрсдэлтэй болохыг мэргэжилтнүүд хэлэх болсон. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.


Сүүлийн үед Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 4000 дөхөж байна. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эдгэсэн хүмүүс ч дахин өвдөх эрсдэл хэр их байна вэ?

-Дэлхий нийтэд Covid-19 өвчилсний дараа дахиад халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ ийм тохиолдол маш бага хувьтай байна. Ялангуяа Covid-19 халдварын мутацлагдсан хувилбар бүртгэгдээгүй үед маш ховор байсан. Харин Covid-19 халдварын дельта хувилбарын давалгаа дэгдсэн үед эдгэсэн хүмүүс дахин өвдөх тохиолдол дэлхий дахинд их байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, Covid-19 халдварын альфа хувилбараар өвдөж эдгэсэн хүн дахин дельта хувилбараар өвдөх эрсдэлтэй. Гэхдээ эмнэл зүйн шинж тэмдгийн ялгаа нь тодорхойгүй байна.

Дельта хувилбар нь бусдад халдварлах чадвар өндөр учраас эдгэсэн хүмүүс дахин өвчлөх магадлалтай. Хэрэв вакцины хоёр тундаа хамрагдсан бол дельта хувилбараар өвдсөн тохиолдолд хүндрэхгүй, эмнэлэгт хэвтэхгүй.

Гэхдээ таны хамар, амьсгалын залгиурт тодорхой хэмжээний вирус байх учраас бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс вакцинд хамрагдсан хүмүүс бусдад халдвар тараахгүйн тулд амны хаалтаа гэрээсээ өөр орчинд бүү тайл гэж зөвлөөд байгаа юм.

Монголд  халдвар авч эдгэсэн хүмүүс дахин өвдсөн тохиолдол бүртгэгдсэн үү?

-Одоогоор Covid-19 халдвар авч эдгэсэн хүмүүс дахин халдвар авч эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Дээр дурдсанаар, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч та мутацлагдсан хувилбарын вирусийг хамартаа тээх магадлалтай.

Эрүүл мэндийн яам эдгэсэн хүмүүст Covid-19 халдвар авснаас хойш  2-3 сарын хугацаанд шинжилгээ өгөхгүй байхыг өмнө нь зөвлөж байсан. Эдгэснээс хойш хэр хугацааны дараа шинжилгээ өгч болох вэ. Мөн дахин халдвар авснаа яаж мэдэх вэ?

-Тухайн хүн Covid-19 халдварт өртөж хэр зэрэг хүнд, хөнгөн өвчилснөөс шалтгаалан PCR шинжилгээний хариу эерэг гарах хугацаа хамаарна. Өвдсөн тохиолдолд байгалийн дархлаа хэр удаан үргэлжилж байгаа вэ гэх судалгаанд үндэслэн нэмэлт тунгийн асуудал яригдаж байна.

Covid-19 халдвар авсан хүн 90 хүртэлх хоногийн хугацаанд тухайн хүний цусанд Covid-19 халдварын эсрэг дархлааны хариу урвал үүсгэдэг эсрэг биетүүд үүсгэдэг. Харин 90 хоногоос хойш эсрэг биетийн тоо буурч байна гэх судалгаанууд бий.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч Сovid-19 халдвараар өвдөж эдгэсэн хүмүүст супер дархлаа тогтож байна гэдэг нь үнэн үү?

-Вакцины хоёр тунд хамрагдсан ч Covid-19 халдвар авсан бол хабрид дархлаа удаан тогтож, цусан дахь эсрэг биетийн хэмжээ нэлээн өндөр хадгалагдаж байна гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс хабрид дархлаа нь өвчнөөс тодорхой хугацаанд хамгаалах боломжтой гэсэн судалгаанууд байна. Ер нь бид тухайн хүний вакцинаар үүсгэгдсэн дархлааны хариу урвал буурах үед дахин сэргээх тунг хийж байна. Мөн тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан вакцинаар дархлаа үүсгэгдээгүй тохиолдол шинээр дархлаа тогтоох зорилгоор гурав дахь тунг хийнэ.

Халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэйчүүд бий. Урагт Covid-19 халдвар дамжих уу. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдвартай төрсөн нярай бий юу?

 -Дэлхий нийтэд Covid-19 халдварт өртсөн жирэмсэн ээжүүдээс төрсөн нярайд халдвар дамжсан эсэхийг судлахад маш ховор байсан. Ийм тохиолдол бараг л байхгүй гэсэн үг. Эхээс урагт халдвар дамжих эрсдэл бага гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монгол Улсын хувьд ч бас Covid-19 халдвар авсан жирэмсэн эхээс төрсөн хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж