ОХУ: Цар тахал дор хаяж гурван жил намжихгүй

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

ОХУ: Цар тахал дор хаяж гурван жил намжихгүй

ОХУ: Цар тахал дор хаяж гурван жил намжихгүй

Оросын дархлааны тогтолцоо судлаач тэргүүн эрдэмтдийн нэг Николай Крючков “Цар тахал тийм ч хурдан буугаад өгчихгүй бололтой. Тиймээс улс орнууд вакцинд тэсвэртэй шинэ хувилбаруудтай тэмцэхдээ эртнээс бэлдэж байвал зохилтой“ хэмээн ярьжээ.

Тухайлбал, доктор Николай Крючков энэ долоо хоногт Оросын "УРА" агентлагт ярилцлага өгчээ. Тэгэхдээ “Цар тахал магадгүй 2023 оны сүүл, 2024 оны эхээр олон улсад цар тахлын нөхцөл байдал тогтворжиж эхлэх байх. Гэхдээ тэр болтол бид аль чадахаараа бүх хүчээ ашиглан шинэ хувилбарууд үүсэхээс сэргийлж, үүссэн нэгийнх нь тархалтыг тогтоон барьж байх хэрэгтэй. Тэгж байж л бид дээрх хугацаанаас өмнө цар тахлыг хяналтдаа авна” хэмээн ярьсан байна.

Сүүлийн саруудад Москва дархлаажуулалтаа дуусгаж, вирусийн тархалтыг тогтоон барихын тулд хичээн ажиллаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн сард ОХУ дотооддоо бүтээсэн тав дахь вакцин "EpiVacCorona-N" -г хүлээн зөвшөөрсөн билээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ОХУ-д өдөрт хагас сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байгаа гэнэ.

Гэвч байдал маш эгзэгтэй үе дээрээ ирээд байгаад эмч нар ихээр санаа зовж эхэлжээ. Учир нь удахгүй хүйтний улирал эхэлмэгц улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчнүүд гарч цар тахлын халдварын тоо огцом нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж