Өршөөлийн хуульд 14-17 насны 9 хүүхэд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуульд 14-17 насны 9 хүүхэд хамрагджээ

Өршөөлийн хуульд 14-17 насны 9 хүүхэд хамрагджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр/2021.09.03/ Өршөөлийн хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.


ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГА Б.БИНДЭРЪЯА:

-Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Бид та бүхэндээ наймдугаар сарын 25-ны байдлаарх мэдээллийг хүргэе. Нийт гурван төрлийн эрүүгийн хэргээр ял аваад байсан хүмүүс энэ хуульд хамрагдсан. Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг зааж өгсөн. Гол гол хэргүүдийг дурдвал, бусдын эд хөрөнгийг залилсан залилангийн гэмт хэрэг, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, тээвэрлэх, борлуулах, хадгалах, илгээх гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг өршөөлийн хуульд хамрагдахгүй.

Хуулийн 11 дүгээр зүйлд, хохирол барагдуулах, нөхөн төлөх гэсэн заалт бий. Өршөөлд хамрагдсан ч хохирлоо барагдуулахгүй байна гэсэн асуудал иргэд ярьсан. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлага өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн хэрэгсэхгүй болсон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу нөхөн төлүүлнэ гэж заасан. Хохирогч хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж, хохирлоо барагдуулна. Хохирсон этгээд, иргэд нөхөн төлбөрөө нэхэмжлэх бүрэн боломжтой.

ШҮҮХИЙН СТАТИСТИК ХАРИУЦСАН РЕФЕРЕНТ Э.ГАНЦЭЦЭГ:

-Өршөөлд үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл буюу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх энэ заалтын хүрээнд хорих ялаас 253 этгээд, торгох ялаас 1134 этгээд зорчих эрхийг хязгаарлах ялаас 15 этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 302 этгээдийг эдлээгүй буюу гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг өршөөн хэтрүүлж шийдвэрлэсэн байна.

Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүнийг эрх хасах нэмэгдэх ялаас, 43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэтрүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү Өршөөл тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр 1897 этгээдийг өршөөн хэтрүүлж, шийдвэрлэжээ.

Хорих ялаас өршөөн хэтрүүлсэн 253 хүний 160 буюу 63.3 хувь нь анх удаа, 50 буюу 19.8 хувь нь хоёр дахь удаагаа ял шийтгэгдсэн, 43 буюу 16.9 хувь нь гурваас дээш удаа ял шийтгэгдсэн хүн байна.

Торгох ялаас өршөөн хэтрүүлсэн 1134 этгээдийн 935 буюу 82.5 хувь нь эрэгтэй, 199 буюу 17.5 хувь нь эмэгтэй хүн байна. Анх удаа ял шийтгүүлж буй иргэн 821 буюу 72.4 хувь нь, хоёр удаа ял шийтгүүлж буй иргэн 242 буюу 21.4 хувь, гурваас дээш удаа ял шийтгүүлсэн иргэн 71 буюу 6.2 хувийг тус тус эзэлж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялаас өршөөн хэтрүүлсэн иргэдээс анх удаа ял шийтгүүлж буй иргэн 11 буюу 73.4 хувь нь, хоёр болон гурваас дээш удаа ял шийтгүүлж буй иргэн хоёр буюу 13.3 хувийг тус тус эзэлж байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэтрүүлсэн этгээдээс анх удаа ял шийтгүүлж буй иргэн 215 буюу 71.2 хувь, хоёр удаа ял шийтгүүлсэн этгээд 52 буюу 17.2 хувь нь, гурваас дээш удаа ял шийтгүүлсэн этгээд 35 буюу 11.6 хувийг тус тус эзэлжээ.

🔴 ШУУД Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна

🔴 ШУУД Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, September 2, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж