Талибууд өөрсдийнх нь удирдлагад оролгүй эсэргүүцэж үлдсэн сүүлчийн муж Панжширын стратегийн чухал ач холбогдол бүхий орж, гарах гол замыг эзэлсэн хэмээн мэдэгдсэн. Харин тус мужид төвлөрч буй Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронт дээрх мэдэгдлийг үгүйсгэн талибууд одоохондоо тодорхой амжилт гаргаагүй байгаа хэмээжээ.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забидулла Мужахидын хэлснээр тэд Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронттой тохиролцоонд хүрч чадаагүй учир өчигдөр/2021.9.2/ Панжшир мужийг эзлэн авахаар том хэмжээний давшилтад орсон гэнэ. Түүнийхээр бол талибууд Панжшир мужид цөмрөн орж, тэр байтугай Бадахшан мужтай холбогддог төв зам гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой 11 байршлыг хяналтдаа авсан гэнэ. Түүнээс гадна Панжшир мужийн гол орц, гарц болдог Парван мужийн Шаттал тосгоныг эзэлсэн нь тэдний хамгийн том амжилт гэв.
Харин Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгч нар дээрх мэдэгдлийг эрс үгүйсгэж, Панжшир мужийг өөрсдийн бүрэн хяналтад байлгаж буй хэвээр гэдгээ мэдэгджээ. Тэдний мэдээлснээр талибуудын Панжшир хотод цөмрөх гэсэн удаа дараагийн оролдлогууд бүтэлгүйтжээ.
Түүнчлэн хоёр тал аль аль нь тулаанд их хохирол амссан талаар мэдээлсэн. Гэвч аль ч талынх нь мэдэгдлийг одоохондоо эцэслэн батлах боломжгүй байна.
Жишээлбэл, талибууд хэлэлцээр хийх оролдлого талаар болсны дараа том тулаан болж, Панжшир хөндийд Афганистаны Исламын Эмиратын далбааг мандуулсан хэмээв. Харин өөрийгөө Афганистаны Еөрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилсөн дэд ерөнхийлөгч асан Амрулла Салегийн мэдээлж байгаагаар Панжшир хөндийд Афганистаны засгийн газрын далбаа мандсан хэвээр байгаа аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ