Хакүхо намрын башёд барилдах уу? | News.MN

Хакүхо намрын башёд барилдах уу?

Хакүхо намрын башёд барилдах уу?

Хакүхо намрын башёд барилдах уу?

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр/2021.09.02/ Covid-19-ийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан ч удахгүй эхлэх намрын башёд барилдах эсэх нь эргэлзээтэй байна. Аваргатай нэг дэвжээнд харьяалагддаг залуу бөх Хокүсэйхо саяхан халдвар авсан нь батлагдсан. Үүний улмаас Мияагино дэвжээнийхэн бүгд шинжилгээ өгч, сөрөг гарчээ. Гэвч сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу башё эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө дэвжээнээс нь нэг л хүн халдвар авбал бүтэн дэвжээгээр нь барилдуулахгүй гэжээ.

Аки башё есдүгээр сарын 12-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

Хакүхо энэ оны эхний гурван башёг өнжсөн ч долдугаар сарын башёд эргэн ирж, нэг ч унаагүй түрүүлэн 45 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн билээ.

Сүмогийн холбооны хэвлэл мэдээллийн албаны дарга Шибатаяагийн хэлснээр холбооныхон ойрын өдрүүдэд хуралдаж, Мияагино дэвжээний бөхчүүдийг башёд барилдуулах эсэхийг шийдэх гэнэ. Шибатаяама “Бид нөхцөл байдлыг хянаж, юу болохыг нь хүлээцтэй харна. Түүнээс өмнө юу ч хэлж чадахгүй” гэжээ. Мөн түүний хэлснээр халдвар залуу бөхийн биеийн байдал тогтворгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 202.126.89.188

Япончуудын явдал маньд ямар хамаа, Хакухо чинь Японы иргэн болчихоо биз дээ, аваргаа барилдуулах эсэх нь тэдний хэрэг биз

Avatar

Зочин 2021-09-03 185.220.101.137

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

zochin 2021-09-03 172.58.140.67

japanuud bas neg Hakuho garch irlee geed Hokuseiho oos bolgoomjilj baigaa.Hakuho g zodog tailuulah , Hokuseiho g jurod hurdan gargajgui ehnees n darah bodlogo baij l baigaa.Hokuseiho odoonoos mash bolgoomjtoi bie ee zuv avch yavah heregtei.Hakuho avargiin zuvluguug sain sonsoj suraltsah heregtei.Japan solongosuud asuudal uusgej shahaya geed shiidsen bol yamar neg arga gargaj chaddag aihtar gunzgii bodlogotoi humuus.Manai mongolchuud bol itgemtgii genen tsailgan hanhalzuuraasaa bolj tednii havha

Avatar

Зочин 2021-09-03 202.9.40.44

Хокүсэйхо буюу Даваанинж бол ирээдүйн их аварга болох монгол хүн юм. Энэ залуу 19 настай мөртлөө сая жүрё зиндаанд дэвшсэн. уул нь барилдаамныг нь харна гэж бодож байсан чинь өвчилсөн байна. Сумо бөхийн барилдааныг сонирхолтой болгох ээлжит монгол хүн бол Хокүсэйхо юм. Аль болох хурдан дээд зиндаанд гарч ирээсэй. Тэр 201 см өндөртэй, 165 кг жинтэй юм. Хакухогийн дэвжээ монгол 2 их аваргатай болчих гээд бусад дэвжээнүүд айдастай байна. албаар халдварлуулсан ч байж магад

Avatar

Мөнххада 2021-09-03 185.180.223.160

Who cares!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж