Ардчилсан намын /АН/ гишүүн С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-ын нөхөн сонгуульд С.Жавхлан нэр дэвшинэ гэх мэдээлэл их гарсан. Гэхдээ надад нөхөн сонгуульд оролцох бодол байхгүй. Дээрх мэдээллийг мушгин гуйвуулж байгаа учраас албан ёсны тайлбарыг өгч байна. Үүнээс гадна АН хэрүүл, тэмцэлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй. Зөв шийдэл гардаггүй АН-аас би өнөөдөр гарч байна. Гомдсондоо би АН-аас гараагүй. Миний үзэл баримтлалд нийцэхгүй учраас ийн гарах шийдвэр гаргасан" гэлээ.
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан 2020 оны тавдугаар сарын 14-нд АН-д элсч байв. Тухайн үед С.Жавхлан “Өнөөдөр ес дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй байлаа. Өөрийнхөө үзэл санааг Монгол даяар хүргэх вэ гэж хичээсэн ч бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болж, хонхны дуу дуугаргаж, хөх тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй” хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон удаатай.
🔴 ШУУД УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийж байна
🔴 ШУУД УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Thursday, September 2, 2021
Холбоотой мэдээ