Цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, зорилтот бүлгийн иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд хамруулж буй. Вакцинжуулалт эхэлснээс /2021.08.27/ хойш нийт 49.831 хүн "Файзер", "Синофарм" вакцины нэмэлт тунг тариулжээ.
Тэгвэл Сөүл-Улаанбаатар чиглэлийн энэ сарын 1-ний ачаа тээврийн нислэгээр "Файзер"/БиоНТех вакцин 57 хайрцаг буюу 1921 кг, "Спутник-V" вакцин хоёр хайрцаг буюу 195 кг тээвэрлэн авчирсан байна. Вакцины нөөцийн тухайд хангалттай бий гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.