Геннадий Зюганов: Есүс Христ дэлхийн анхны коммунист, социалист хүн байсан | News.MN

Геннадий Зюганов: Есүс Христ дэлхийн анхны коммунист, социалист хүн байсан

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Геннадий Зюганов: Есүс Христ дэлхийн анхны коммунист, социалист хүн байсан

Геннадий Зюганов: Есүс Христ дэлхийн анхны коммунист, социалист хүн байсан

ОХУ-ын Коммунист намын төв хорооны дарга Геннадий Зюганов “Есүс Христ бол мөнгө хүүлэгчдийг үгүй хийж, олон нийтийг хооллож, ядуусыг үнэгүй эмчилж өгдөг байсан. Ингээд харвал, Есүс Христийн хувьсгалч үзэл бодол коммунизмын үнэт зүйлтэй таарч байна. Тиймээс энэ дэлхий дээрх хамгийн анхны коммунист хүн бол яах аргагүй Есүс Христ мөн“ хэмээн ярьжээ.

Тэрбээр өчигдөр/2021.9.2/Оросын "KP" радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ. Зюганов “Есүсийн номлол, коммунизмыг байгуулагчийн ёс суртахууныг зэрэгцүүлэн тавиад уншаад үзээрэй. Амьсгал давхцах болно. Ер нь хүн бүр библи уншиж үзэх хэрэгтэй. Тэндээс их юм ойлгоно” гэсэн аж.

Геннадий Зюганов бол ЗХУ-ын удирдаж байсан Коммунист намыг өдгөө даргалж, ОХУ-ын парламентын хоёр дахь том бүлгийг бүрдүүлж яваа хүн. Гэвч ард түмэн түүний дээрх үгэнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Мөн Оросын үнэн алдартны шашны сүмийн зүгээс “Бид бурхныг улс төр, эдийн засгийн асуудалтай хольж болохгүй. Үүнд коммунизм ч хамаатай. Гэхдээ сүм ямар ч намын гишүүдэд үргэлж нээлттэй” хэмээн мэдэгдсэн байна.

Гэхдээ Зюгановоос гадна хэд хэдэн коммунист Есүсийг төвлөрсөн эрх мэдлийг эрс эсэргүүцэж, даруу байдал, энэрэнгүй сэтгэл, хүн төрөлхтнийг хайрлах тухай сургасан нь түүнийг зүүний үзэлтэн болгож байгаа тухай халуун маргаан өрнүүлдэг билээ. Гэвч ЗХУ-ын үед шашны итгэл үнэмшил маш их дарамттай нүүр тулж байжээ. Ялангуяа коммунист үзэл суртлыг анх үндэслэгч Германы гүн ухаантан Карл Маркс шашныг “Туйлдсан хүмүүсийг хойд нас гээчид итгүүлэн тайвшруулах зорилготой хар тамхи” хэмээн тодорхойлж байжээ.

Өнгөрсөн жил Зюганов Оросын үндсэн хуульд бурхан гэдэг үг тусгах санал гаргаж олон хүний гайхширлыг төрүүлж байв. Тэгэхдээ тэрбээр “Үнэн хэрэгтээ коммунизмын ёс суртахууны дүрмийг библид үндэслэн бичсэн байдаг” хэмээн тайлбарлаж байв.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 139.5.216.146

Христ гэх шашин байдаггүй. Харь гаригийнхан христийн цаана баг

Avatar

Зочин 2021-09-03 139.5.216.146

Пин гээд хорвоо бий болсон гэх номлол нь сэжигтэй

Avatar

GH 2021-09-03 49.0.142.18

Tegvel ter ulaantnii namiin batlahiig gargaad uzuulchih,muu radikal g*** ovgon mini

Avatar

Зочин 2021-09-03 64.119.16.205

шашин бол хар тамхи энээ тэрээ гээд л өчнөөн олон хүнийг цааш нь харуулж сүм хийдүүдийг нураагаагүй билүү энэ коммунистууд

Avatar

Зочин 2021-09-03 103.80.210.183

сайтар мартагдсан хуучин зүйлийг шинэ зүйл гэнм. гэтэл эртний мартдагсан соёлыг дахин хэрэгжүүлсэн нь Будда, Христ, Мухамед нар байжээ. мухамед бол зүгээр илүү юм байгаан.

Avatar

Зочин 2021-09-03 103.212.118.21

ЗУРГААДУГААР ТАСГИЙНХАН СОНГУУЛИЙН БАНТАН ХУТГАЖ ЭХЭЛЛЭЭ,,,ВОЛОДИН ОРОС ОРНЫГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ СҮҮЛЧИЙН ГАНЦХАН АРАЛ ГЭЖ МЭДЭГДЭЖ БАЙЛАА,,,ПУТИН ,,,,ОРОС БОЛ ШАЛ ӨӨР СОЁЛ ИРГЭНШИЛ,,, ГЭЖ ТОДОРХОЙЛСОН,,,ЖИРИК ОРОС БОЛ ЗӨВХӨН ОРСУУДЫНХ ГЭЖ ХЭЛЭЭД СҮҮЛД НЬ БИ ТЭГЖ ХЭЛЭЭГҮЙ ГЭЖ МУРЬЖ БАЙСАН,,,ЗЮГАНОВ БАС БАЛАЙРААД ЭХЭЛЛЭЭ,,,ЯГ МАНАЙ УЛСТӨРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУД ШИГ,,,ГАЙХМААР АДИЛХАН,,,

Avatar

Зочин 2021-09-03 192.82.76.118

Будда, Христ, Мухамед нар дэлхийн анхны коммунист социалист улсууд байжээ.

Avatar

Badarch taxar 2021-09-03 103.212.116.35

Тэр үнэн бас бурхан будда анхны коммуннист хүн байсан

Avatar

Зочин 2021-09-03 192.82.64.208

Zuganov gej bas neg medrel yoyotoi erguu dagz! ene uheh boloogui yu? nudend chiirtei yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж