Банкуудын валютаар зээл гаргах сонирхол буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Банкуудын валютаар зээл гаргах сонирхол буурчээ

Банкуудын валютаар зээл гаргах сонирхол буурчээ

Ам.долларын ханш сүүлийн жил төгрөгийн эсрэг чангарсантай холбоотойгоор валютаар зээл гаргах банкуудын сонирхол буурчээ. Улмаар нийт зээлд валютын зээлийн эзлэх хувь тасралтгүй уруудсан байна.

Эх үүсвэрийн (хадгаламж, харилцах) долларжилт өнгөрсөн 2020 оны есдүгээр сараас эхлэн буурах хандлагатай, 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар 25 хувьтай байна. Төв банк өнгөрсөн онд банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн урамшууллыг харилцан адилгүй тооцож эхэлсэн.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн ээлжит хурлаар банкны системийн тогтвортой байдлыг хангах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж