Улаанбаатар-Сөүл нислэгээр энэ сарын 10, 11-нд зорчигч тээвэрлэхгүй | News.MN

Улаанбаатар-Сөүл нислэгээр энэ сарын 10, 11-нд зорчигч тээвэрлэхгүй

Улаанбаатар-Сөүл нислэгээр энэ сарын 10, 11-нд зорчигч тээвэрлэхгүй

Улаанбаатар-Сөүл нислэгээр энэ сарын 10, 11-нд зорчигч тээвэрлэхгүй

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Covid-19  халдварын тохиолдол батлагдах нь нэмэгдсээр байгаа аж. Иймд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. 

Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүйг "МИАТ" ТӨХК-иас мэдэгдлээ. Мөн дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг тус компаниас зөвлөжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталсан.  Уг хуваарийн дагуу аравдугаар сард нийт 37 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 185.220.101.137

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-03 103.80.210.183

ямар гээч хүн-ачаа ИХ-н мал ирэх гээд байгаа юм бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж