ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ | News.MN

ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ

COVID-19

ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ

ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ
Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.03/мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж 3000 даваад байна. Нийт батлагдсан тохиолдлын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Тухайлбал, Булган, Ховд, Архангай, Баянхонгор, Увс, Дорнод, Өвөрхангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хүн амын дунд дэлгүүр худалдааны төв, эмийн сан хооронд хөл хөдөлгөөн хамгийн их буюу 154 хувьтай байна. Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа бүртгэгдсэн. Халдварын нөхцөл байдлын талаарх наймдугаар сарын 28-ны урьдчилсан таамаглалаар нийслэлд ирэх 14 хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 900 давах тооцоо гарчээ.

Дельта хувилбарын тандалтын хүрээнд эерэг сорьцуудад шинжилгээ хийж байгаа. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн. Хүүхдүүдийн хувьд 0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байна. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчилснөөс 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр найр хурим хийсний улмаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тэрбээр "Баянхонгор аймагт гэрийн найр хийсний улмаас 39 хүн халдвар авсан гэдгийг хэлсэн юм.

УОК-ЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.БАТБАЯР:

-Бидний зүгээс дельта хувилбарын давлагааг иргэдийн дунд хөл хорио тогтоохгүйгээр давах төлөвлөгөөтэй байна. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал. Хурим найрын сар  эхэлсэнтэй холбогдуулан иргэд нэгнийдээ зочлох, зочид хүлээн авах нь нь нэмэгдсэн. Энэ нь Covid-19 халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн үйлчилгээний газруудыг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай байна. Ялангуяа дотоод орчинд амны хаалт авдаг үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ нь Covid-19 халдвар тархах эрсдэлтэй. Цаашид Харин дэлгүүрийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай зөвлөмжийг өгөөгүй.

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдэээлэл хүргэж байна

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдэээлэл хүргэж байна

Posted by News.mn on Thursday, September 2, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 66.181.164.175

монголчууд баяр найр наадамд их дуртай одоо бүр сүнсний баяр ч гэх шиг хэзээ ч монгочуудад ийм баяр байсан юм бэ хүүхдүүд айлаар гүйж чихэр цуглуулаад хорьмоор юм Сургууль багш нар дэвэргэдэгээ болих хэрэгтэй Цэргийн баяр гээд цэрэгт явж үзээгүй хүмүүст бэлэг өгөөд нийлж архидаад эмэгтэйчүүдийн баяр гэж эмэгтэйчүүд архи ууж сураад одоо аавууд баяр гэж гарж ирсэн

Avatar

Зочин 2021-09-03 185.107.47.215

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

GH 2021-09-03 49.0.142.18

Namriin dund sariin 17-niig martaj yaj chadah ve gedeg zohioliin duugaa duulj bsigaad l koronagaa delgeruulj og hodoonii ork goblinchuudaa

Avatar

Зочин 2021-09-03 64.119.18.65

Заавал буутай цагдаагаар хориулахгүйгээр өөрсдөө хавтгайртал архидахгүй, найрлаж наргихгүй баардахгүй байж яагаад болдоггүй юм бол оо!!!!

Avatar

Зочин 2021-09-03 103.212.118.79

900 юм уу, 9000 юм уу? Тэнэг сэтгүүлч тоогоо зөв бичнэ үү.

Avatar

Зочин 2021-09-03 64.119.18.65

900

Avatar

Иргэн Чулуун 2021-09-03 202.126.89.61

Дампуу томчууд баар ресторан гээд л …. Гол нь одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ яаж хамгаалах вэ? Тэр л том асуудал болж байна ЗГ аа. Ерөнхий юм ярьдаг ЕС юу бодож явна вэ?

Avatar

Зочин 2021-09-03 103.80.210.183

мөнгө бас дахин МӨНГӨ бодож байгааа. өөр юм тархинд нь байхгүй.

Avatar

Zochin 2021-09-03 202.55.188.35

Hohi n muu tenegvvd

Avatar

Зочин 2021-09-03 103.57.94.48

Засаг төрөөс хөл хорио тогтоодоггүй юм гэхэд ядаж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч хүн их цуглардаг худалдаа үйлчилгээний цэгүүдэд тодорхой журам гаргаж хяналт тавимаар байна.Зөнд нь орхисноос ялангуяа орой үдшийн цагаар олнуулаа нийлж хавтгайрсан архидалт их болж байна.Үдшийн 21 цагаас хойш ресторан бар цэнгээний газруудыг ажиллуулах хэрэг байна уу.Эдгээр газрууд зөвхөн орлогоо бодохоос биш үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд болоод гэмт хэргийн гаралт зэрэгт огтхонч анхаарахгүй гэдэг нь тод

Avatar

Зочин 2021-09-03 192.82.81.232

Эргүүнүүд одооноос өөрөө өөрсдийнхөө амь насыг даадаг болвол яасийнб!!?? 2 жил хангалттай туршлагатай боллоо ш дээ!! Хүн олонтой газраар өөрөө орохгүй л бол чамайг ЗГ түлхэж оруулаад байгаам биш биз дээ??

Avatar

Зочин 2021-09-03 64.119.18.65

Буутай цагдаагаар хориулахгүйгээр өөрсдөө ухамсараараа найрлаж наргиж цэнгэхгүй, баардаж, караокидахгүй байж яагаад болдоггүй пм бол оо!!!

Avatar

Зочин 2021-09-03 103.212.118.21

БАДАРЧИН ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ,,,БАЯНХОНГОРЫНХОН НАЙРАЛВАЛ КОРОНОТОЙ,,,ГЭЖ,,, НАЙРЛАЖ СУУХДАА КОРОНО ЮУ ЮМБЭЭ ГЭЭД ЭР ЭМГҮЙ ОРЛИЛДООД БАЙСАН ЮМ,,,ХА ХА ХА,,,

Avatar

Зочин 2021-09-03 103.212.118.21

ЭНЭ МЭДЭЭГ УНШААД УХААН АЛДАЖ,,,МУУРЧ УНАТЛАА ИНЭЭЛЭЭ,,, ОЙРД ИНГЭЖ ИНЭЭСЭНГҮЙ,,,ЭЛЭГ ХӨШИХНЭЭ,,,,

Avatar

T 2021-09-03 192.82.86.2

Funny!

Avatar

ИРГЭН 2021-09-03 154.28.188.193

Ийм хүмүүсийг улс хамгаалах нэрээр хилээ хааж хөл хорио хийж аялал жуулчлал тэргүүтэй бусад бизнесүүд хохирч үлддэг. Шудрага бусын хонгил гэж энэ дээ.

Avatar

ИРГЭН 2021-09-03 154.28.188.193

Ийм хүмүүсийг улс хамгаалах нэрээр хилээ хааж хөл хорио хийж аялал жуулчлал тэргүүтэй бусад бизнесүүд хохирч үлддэг. Шудрага бусын хонгил гэж энэ дээ

Avatar

Зочин 2021-09-03 66.181.161.3

МАЛУУД!!

Avatar

Зочин 2021-09-03 64.119.16.194

Баянхонгорынхан угийн юмтай хүмүүс гэдэг юм билээ. Цус их ойртсон гэдэг.

Avatar

Зочин 2021-09-03 82.144.201.2

Хөдөө орон нутагт суртчилга ухуулгаа тогтмол явуулаач!!! Олон ам бүлтэй айлд илүү гэр олгооч!!!!

Avatar

Зочин 2021-09-03 103.212.118.79

Ха ха л гэе дээ. Эмгэнэл.

Avatar

Зочин 2021-09-03 103.10.20.102

Одоо нөгөө намрын дунд сарын шинийн 17 гэдэг өдөр бүүр баллана, харж л байгаарай

Avatar

Зочин 2021-09-03 202.126.88.190

Зарим аймгуудад сургууль цэцэрлэгийг тодорхой хугацаагаар хаахгүй бол оройтохоор байна.

Avatar

Зочин 2021-09-03 202.126.88.190

Хөгшчүүлээ алж байна гэдгээ ойлгохгүй байгаа улс даа. Гайгүй биз,би өвдсөн ч хөнгөн тусна гэсэн ойлголттой тэнэгүүд.Үзэх юмаа үзэж туулж байж ойлгоно.

Avatar

Зочин 2021-09-03 202.21.117.194

Хорио цээрийн дэглэм зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохгүй болохоор ямарч үр дүн алга даа.

Avatar

Зочин 2021-09-03 202.126.90.77

Хохь нь.

Avatar

Зочин 2021-09-03 192.82.64.208

hul horio togtoohgui bol bid bugd wuhan shig hugiin yum bolno shuu, haldvar tarhahad hamgiin ih hojij baigaa humuus bol UIH-in gishuud bolon gar hul n bolson bayachuud gedgiig hun bolgon medej baigaa. hun shig hul horiogoo taviad ene tsar tahlig hamaachee amisgaanuudaa?

Avatar

ulsaaraa bugd haldvar avch onigoond orno doo 2021-09-03 59.153.113.118

televizeer hudlaa yarihdaa ichihgui boljee 3000 bish 3800 davaad baina ajilaa hiij chaddag humuusd n suudlaa tavij ogood zailaach novshnuudaa ochigdor hed garsanaa odoo yamar arga hemjee avah heregtei baigaagaa yariachee

Avatar

Зочин 2021-09-03 103.212.116.81

Монголчууд тасарцан ТЭНЭГ мулгуу улс шүү

Avatar

Irgen 2021-09-03 202.126.89.62

2 машингүй өдөр овоо тараасан даа

Avatar

Зочин 2021-09-03 154.28.188.193

Агаарт явж байгаа хүмүүс юу гэж тарах вэ. Жаахан шинжлэх ухаан ч байна шүү!

Avatar

Zochin 2021-09-03 103.229.122.166

Arga khemjee avaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж