ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ

ЭМЯ: Баянхонгорт гэрийн найр хийж, 39 хүн халдвар авчээ
Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.03/мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж 3000 даваад байна. Нийт батлагдсан тохиолдлын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Тухайлбал, Булган, Ховд, Архангай, Баянхонгор, Увс, Дорнод, Өвөрхангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хүн амын дунд дэлгүүр худалдааны төв, эмийн сан хооронд хөл хөдөлгөөн хамгийн их буюу 154 хувьтай байна. Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа бүртгэгдсэн. Халдварын нөхцөл байдлын талаарх наймдугаар сарын 28-ны урьдчилсан таамаглалаар нийслэлд ирэх 14 хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 900 давах тооцоо гарчээ.

Дельта хувилбарын тандалтын хүрээнд эерэг сорьцуудад шинжилгээ хийж байгаа. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн. Хүүхдүүдийн хувьд 0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байна. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчилснөөс 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр найр хурим хийсний улмаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тэрбээр "Баянхонгор аймагт гэрийн найр хийсний улмаас 39 хүн халдвар авсан гэдгийг хэлсэн юм.

УОК-ЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.БАТБАЯР:

-Бидний зүгээс дельта хувилбарын давлагааг иргэдийн дунд хөл хорио тогтоохгүйгээр давах төлөвлөгөөтэй байна. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал. Хурим найрын сар  эхэлсэнтэй холбогдуулан иргэд нэгнийдээ зочлох, зочид хүлээн авах нь нь нэмэгдсэн. Энэ нь Covid-19 халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн үйлчилгээний газруудыг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай байна. Ялангуяа дотоод орчинд амны хаалт авдаг үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ нь Covid-19 халдвар тархах эрсдэлтэй. Цаашид Харин дэлгүүрийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай зөвлөмжийг өгөөгүй.

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдэээлэл хүргэж байна

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдэээлэл хүргэж байна

Posted by News.mn on Thursday, September 2, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж