Чөлөөлсөн газарт тохижилтын ажлыг эхлүүллээ | News.MN

Чөлөөлсөн газарт тохижилтын ажлыг эхлүүллээ

Чөлөөлсөн газарт тохижилтын ажлыг эхлүүллээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд зорчих хэсгийг хаагаад байсан 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг өнгөрсөн Даваа гарагт буулгаж чөлөөлсөн.
Харин чөлөөлсөн газар дээр хийх тохижилтын ажлын саналыг иргэдээс авч дүүргийн Засаг даргын Тамгын газраас зураг төслийг гарган явган хүний зам, автомашины зогсоол, ногоон байгууламж байгуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Энэ орчимд явган хүний зам байхгүй, автозогсоол дутагдалтайн дээр автомашинтай иргэд тоосгон гарааш дагуу зогсож, явган зорчигчид автомашины замаар зорчихоос өөр аргагүй байдалтай байсан юм.
Эх сурвалж: БЗД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 202.131.249.14

ШОРОО тоос болсон явган хүн явах аргагүй байсан шүү, АЯТАЙХАН САЙХАн тохижуулж байгаа юм байна, ОРШИН СУУГЧ ИРГЭД БИД ДЭМЖИЖ БАЙНА, АМЖИЛТ, ЭЕРЭГ БАЙЦГААЯ,

Avatar

Зочин 2021-09-03 202.21.109.48

битүү зогсоолыг задгай л зогсоол болголоо- чанарын ямар ялгаа байна?

Avatar

Уншигч 2021-09-03 59.153.115.55

Маш зөв ажил болжээ.

Avatar

Зочин 2021-09-03 122.201.31.45

Булан тохой бүр нь шээс болсон энэ газрыг ингэж цэгцлэхгүй бол болохгүй ш дээ. Зөв байна. Цаашдаа түцгүй болмоор байна. Түцийнхэн дотроо биe засна, тэрийгээ гаднаа асгачихна, бас захаас наранд халж зөндөө удсан бараа авч зарна үнэхээр өохир заваан шүү. Зориулалтын агуулахтай дэлгүүрээс хүнсээ аюч сурцгаая.

Avatar

зочин 2021-09-03 192.82.73.222

Болжээ. Цэмцийгээд л явчихаж. Ийм ажлыг үргэлжлүүлээрэй. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-09-03 103.57.92.160

Граж, зогсоолыг бол буулгаж дийлж байнаа. Учир нь тэд хувь хүмүүсийн өмч. Харин барилга, орон сууц сүндэрлүүлчихвэл яаж ч чаддаггүй. Учир нь тэд бүлэглэлийн өмч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж