Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд зорчих хэсгийг хаагаад байсан 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг өнгөрсөн Даваа гарагт буулгаж чөлөөлсөн.
Харин чөлөөлсөн газар дээр хийх тохижилтын ажлын саналыг иргэдээс авч дүүргийн Засаг даргын Тамгын газраас зураг төслийг гарган явган хүний зам, автомашины зогсоол, ногоон байгууламж байгуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Энэ орчимд явган хүний зам байхгүй, автозогсоол дутагдалтайн дээр автомашинтай иргэд тоосгон гарааш дагуу зогсож, явган зорчигчид автомашины замаар зорчихоос өөр аргагүй байдалтай байсан юм.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ