Ньюс агентлаг 2021 оны есдүгээр сарын 3-ны Баасан гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэе.
10:00 цагт
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний баруун талд “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст” зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа машин механизмын орц гарцыг хааж хашаалах ажлыг зохион байгуулна. Утас: 99082824
- Хөдөлмөр ,нийгэм хамгааллын яам болон Монголын залуучуудын холбооны удирдлуугуудын уулзалт Монголын залуучуудын холбооны 204тоот өрөөнд болно. Утас: 99841905, 99478825
- Иргэний нисэхийн анхны нисэх буудал болох иргэний нисэхийн музейн барилгыг соёлын өвд бүртгүүлэх, музейн стандартын дагуу засаж тохижуулах зардлыг 2022 оны улсын төсөвт суулгуулах зорилгоор Соёлын сайд Ч.Номин "Буянт-Ухаа" нисэх буудлын баруун талд байрлах музейтэй танилцана.
11:00 цагт
- Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ. Утас:99741854,91118403
12:00 цагт
- С.Жавхлан “Шонхор тауэр”-т мэдээлэл хийнэ. Утас:8870-7796
- “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд болно. Хурлаар Өршөөл үзүүлэх тухай хууль /2021 он/-ийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Холбогдох утас: 99122141, 98980404, 86050515
- Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг үйл ажиллагааныхаа албан ёсны нээлтийг хийнэ. Арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра үг хэлнэ. Холбогдох утас 88806647
Холбоотой мэдээ