Паралимпийн медальтнуудаа хэрхэн урамшуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

Паралимпийн медальтнуудаа хэрхэн урамшуулдаг вэ?

Паралимпийн медальтнуудаа хэрхэн урамшуулдаг вэ?

Паралимп, олимп бол тамирчин бүрийн амьдралаа өөрчлөх, хөлс хүч хөдөлмөрөө үнэлүүлэх том боломж. Тэгвэл улс орнууд тамирчдынхаа олон жилийн хөдөлмөр, медалийг хэрхэн үнэлдэг талаарх мэдээллийг хүргэе.


МОНГОЛ УЛС

Монгол паралимп, олимпийн медальтнууд ижил хэмжээний мөнгөн шагнал, урамшууллыг олгодог. Хэрэв Монгол Улсын тамирчин паралимпээс алтан медаль авбал сар бүр дөрвөн сая төгрөг, мөнгөн медаль авбал сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль авбал сар бүр хоёр сая төгрөг тус тус хүртэнэ. Мөн ивээн тэтгэгч байгууллагууд, нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчдийн шагнал нэмэгдэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулдаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Тус журмын 2.1 дэх заалтын “Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ” гэсэн хэсэгт паралимпийн алтан медальд 120 сая төгрөг, мөнгөн медальд 60 сая төгрөг, хүрэл медальд 30 сая төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. Журмын 3.1 дэх заалтад дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг “… тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэсэн заалттай.

Жишээлбэл, Риогийн паралимпийн хүрэл, Токиогийн алтан медальтай Э.Содномпилжээ энэ удаад нэг удаагийн мөнгөн шагнал 120 сая төгрөг хүртэхээс гадна алт, хүрэл медалийн зургаан сая төгрөгийн урамшууллыг сар бүр хүртэнэ.

ДЭЛХИЙ НИЙТ

Улс орнууд олимп, паралимпоос медаль авсан тамирчдадаа дараах мөнгөн шагналыг зөвхөн нэг удаа олгодог. Малайз улс л манайх шиг нэг удаагийн тэтгэмж олгохоос гадна сар бүр урамшуулал өгдөг.

УЛСАЛТАН МЕДАЛЬМӨНГӨН МЕДАЛЬХҮРЭЛ МЕДАЛЬ
Малайз241.000 ам.доллар72.200 ам.доллар24.100 ам.доллар
ХОНГКОНГ102.660 ам.доллар51.330 ам.доллар25.665 ам.доллар
ФРАНЦ65.000 ам.доллар25.000 ам.доллар15.000 ам.доллар
АНУ37.500 ам.доллар22.500 ам.доллар15.000 ам.доллар
Бразил30.800 ам.доллар125.600 ам.доллар95.500 ам.доллар
Австрали20.000 ам.доллар15.000 ам.доллар10.000 ам.доллар

Малайз улсын паралимпийн тамирчид паралимпоос алтан медаль авсан бол 1182 ам.доллар, мөнгөн медаль авсан бол 709 ам.доллар, хүрэл медаль авсан бол 437 ам.доллар тус тус насан туршдаа сар бүр хүртэнэ.

Их Британи олимп, паралимпоос медаль авсан тамирчиндаа мөнгөн шагнал олгодоггүй. Харин бэлтгэл, сургуулилтын тэтгэлэг олгодог гэнэ. Тус улс нь Парис-2024 олимп, паралимпийн тамирчдадаа зориулж, 232 сая фунтын сан байгуулжээ.

Австралийн паралимпийн медальтнууд ямар ч шагналын мөнгө авдаггүй байсан бөгөөд тус улсад энэ асуудлыг хөндөж, хүчтэй хөдөлгөөн өрнөсний ачаар паралимп, олимпийн медальтнууд ижил хэмжээний шагнал авахаар болжээ.

Энэтхэг улсад паралимпийн тамирчдыг шагнах хуулийн заалт, дүрэм журам байдаггүй аж. Гэхдээ Токио-2020 наадмаас алтан медаль хүртсэн Сумит Антилд 820 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн Йогеш Катунияад 547 мянган ам.доллар тус тус олгож, Засгийн газраас нь ажлын байр санал болгожээ.

Хонгконгийн олимпийн алтан медальтан 644 мянган ам.долларын урамшуулал авдаг бол паралимпийн алтан медальтан нь үүнээс зургаа дахин бага буюу 102.660 ам.доллар хүртдэг гэнэ. Нэг онцлох зүйл байгаа нь Хонгконг паралимпийн шагналт байрт орсон тамирчдаа мөн урамшуулдаг. Тухайлбал, дөрөвдүгээр байрт орсон тамирчин 12.832 ам.доллар, 5-8 дугаар байрт орсон тамирчид 6416 ам.доллараар шагнагддаг.

Канад тэргүүтэй зарим улс паралимпээс медаль хүртсэн тамирчдадаа урамшуулал, мөнгөн шагнал олгодоггүй.

Японы олимпийн алтан медальтан 45.200 ам.доллар хүртдэг бол паралимпийн алтан медальтан нь хоёр сая иен буюу 18.200 ам.доллар хүртдэг аж. Энэ талаар тус улсын паралимпийн өндрийн харайлтын тамирчин Торү Сүзүки “Яагаад бид олимпийн тамирчдаас бага шагнал хүртэж байгаа юм бэ” хэмээн гомдоллож байжээ.

Угтаа АНУ-ын паралимпийн алтан медальтан 7500 ам.доллар, мөнгөн медальтан 5250 ам.доллар, хүрэл медальтан 3750 ам.доллар хүртдэг байсан бөгөөд 2018 оны өвлийн олимпийн дараагаас тэдний шагналын мөнгийг 400 дахин ихэсгэж, олимпийн медальтнуудтай ижил хэмжээний мөнгө олгодог болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж