Хоёр жил "эзгүй" байсан сургууль, цэцэрлэг үүдээ нээж, хүүхэд багачуудын цангинасан инээд, хөл хөдөлгөөнөөр дүүрэн байлаа. Ерөнхий боловсролын Монгол гуравдугаар сургуульд үдээс хойш 16.00 цагийн үед очиход бага ангийнхан тарж байв. Хашаан дотор нь хүүхдүүдээ авахаар хүлээж буй эцэг эхчүүдийн урт дараалал үүсчээ.
Цүнхээ дааж ядах зургаан настнууд багшийгаа дагаад сургуулийн хаалгаар гарав уу үгүй юу хоорондоо үсэрч харайн хөөцөлдөж тоглоно. Анги танхимаар нь орвол ихэнх нь таржээ. Гэсэн ч хоёр, гурваараа хөтлөлцөх найзууд, сургуулийн коридороор гүйлдэх сахилгагүй хүүхдүүд цөөнгүй харагдав. Ангийн багш нар сурагчидтайгаа хамт хөгжилтэй яриа өрнүүлэх аж. Хүүхдүүдийн хувьд хичээлийн хоцрогдол маш их байгааг анги даасан багш нар хэлж байлаа.
ХҮҮХДҮҮДИЙН ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ МАШ ИХ БАЙНА
Дөрөвдүгээр ангийн багш З.НЯМАА:
-Хичээл нь орсонд хүүхдүүд баяртай байгаа. Царай нь гэрэлтээд харахад л андахгүй. Хоёр хичээлийн жил дамжин гэртээ байсан учраас хүүхдүүдтэйгээ уулзахад баяртай байна. Багш, сурагч хоорондын амьд харилцаа чухал байдаг. Хэдийгээр бид цахимаар хичээл зааж байсан ч хүүхдүүд дэлгэцийн цаанаас хичээлийн агуулыг бүтэн ойлгодоггүй. Хичээлийн хоцрогдол маш их байна. Манай ангийн хүүхдүүд нэгдүгээр ангиа төгсөөд хоёр, гуравдугаар ангидаа карантинд байсан. Энэ жил дөрөвдүгээр анги болж байгаа юм. Тэгэхээр хоёр жил гэртээ байсан хүүхдүүдийг бид “чи муу байна”, “чи хичээлээ хийж чадахгүй байна” гэж хэлж зүрхлэхгүй. Угаасаа нөхцөл байдал тодорхой. Тиймээс бид хэдийгээр дөрөвдүгээр анги боловч хоёрдугаар ангийн хичээлээс эхэлж байна. Бас хүүхдүүд цар тахлын нөлөөгөөр хоёр жил гэртээ цахимаар хичээллэсэн учраас нэгийгээ бараг танихгүй болсон байна лээ. Одоо л ангидаа дасч байх шиг байна. Гэхдээ халдвараас болж зайгаа барих ёстой, нэгэндээ ойртож болохгүй гэсэн айдас хүүхдүүдэд байна. Зарим нь ангидаа бусдаасаа зай барьж харилцаа үүсгэхгүй байна. Хүүхдүүд ангидаа хичээллэж байхдаа амны хаалтаа огт тайлдаггүй. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүддээ халдвар хамгааллын дэглэм барих тухай сайн ойлгуулж, зөвлөсөн байна" гэлээ.
Нэгдүгээр ангийн багш Б.ГАНТУЛГА:
-Боловсролын салбарт бараг 30 жил ажиллаж байна. Миний хувьд Монгол гуравдугаар сургуульд 28 жил багшилсан. Энэ жил бага анги даан авч байна. Зургаан настнууд маань аав ээжээ дагаж уйлах нь гайгүй байгаа. Хичээлдээ идэвхтэй оролцоод багшаа сургуульд явах гоё байна гэж их хэлж байна. Ер нь цахимаар хичээллэхэд багш нарт хүндрэлтэй байсан. Хүүхдүүд бүгд хичээлдээ идэвхтэй оролцож чаддаггүй. Бас ойлгохгүй үлдэх нь ч их. Мэдээж хичээлийн хоцрогдол хүүхдүүдийн дунд байгаа. Танхимаар хүүхдүүддээ хичээл заахад илүү үр дүнтэй байдаг гэлээ.
ХҮҮХДҮҮД: СУРГУУЛИЙН НАЙЗУУД, ДҮРЭМТ ХУВЦАСАА САНАСАН
Хүүхдүүдийн хувьд цахимаар хичээллэх нь хүндрэлтэй байсныг хэлж хичээлдээ явж, дүрэмт хувцсаараа гоёх дуртай болсноо ярив.
Зургадугаар ангийн сурагч Н.ТУНАМАЛ-ЭРДЭНЭ:
-Хичээлдээ явах маш гоё байна. Гэхдээ өөр сургуульд явж байгаа юм шиг санагдаж байна. Бас шинэ багш нар харсан чинь бага зэрэг сандардаг юм байна. Есдүгээр сарын 1-ний өглөө хичээлдээ явахаас өмнө шинэ багш нар байгаа болов уу, ангийнхан маань өөрчлөгдсөн болов уу гээд их олон зүйл бодогдож догдолсон. Гэрээсээ хичээллэх хэцүү байсан. Интернэт тасарсан үед айлд орж хичээлээ хийхээс өөр аргагүй болдог байсан. Заримдаа анхаарал төвлөрдөггүй. Бас гэрийн хувцсаа өмссөөр байгаад уйдсан. Дүрэмт хувцасаа өмсөхдөө догдолсон. Одоо хоёр анги дэвшээд зургадугаар ангид орсон гэхээр бүр том болчихсон юм шиг санагдаж байна. Шинэ хичээлүүд орж байгаа болохоор сонирхолтой байна.
Зургадугаар ангийн сурагч Б.ЭНГҮҮН:
-Гэрээсээ хичээллэх таалагдаагүй. Одоо сургуульдаа явсан чинь хичээлээ ойлгоод гоё байна. Бас найзуудтайгаа уулзаад, ангидаа нэг нэгээрээ суух гоё байна. Дүрэмт хувцсаа санасан.
Зургадугаар ангийн сурагч С.АРИУНБАТ:
-Гэртээ цахимаар хичээллээд юу ч ойлгоогүй. Сургуульдаа яваад хичээл маань илүү сонирхолтой санагдаж байна. Бас дүрэмт хувцсаа удаан өмсөөгүй болохоор таарахгүй багадсан. Тийм болохоор шинэ дүрэмт хувцас авсан. Одоо анги дэвшээд зургадугаар ангид орсон. Анги дэвшээд олон шинэ хичээл үзэж байна. Одоо хичээлээ сайн хийхгүй бол болохгүй байна.
Тавдугаар ангийн сурагч Б.ЖАРГАЛМАА:
-Хичээлдээ явах гоё байна. Найзуудаа маш их санасан. Энэ жил тавдугаар ангид суралцаж байгаа. Танхимаар хичээллэх нь илүү сонирхолтой байна. Цар тахал гээд өмнө нь гадаа ч гарч болохгүй, цахимаар хичээл ойлгомжгүй, найзуудтайгаа ч уулзах боломжгүй муухай санагдаж байсан. Бас дүрэмт хувцсаа их санасан. Гэрийн хувцсаа өмссөөр залхсан гэлээ.
Аравдугаар ангийн сурагч Г.ХАШ-ЭРДЭНЭ:
-Ангийнхантайгаа уулзах маш гоё байна. Их догдоллоо. Өмнө нь интернэтээр холбоотой байдаг, хааяа уулздаг ч ангидаа эргээд цуглахаар догдолдог юм байна. Ангийнхныгаа харахад ч зарим нь бага зэрэг өөрчлөгдсөн байна билээ /инээв/. Мөн өмнө нь дүрэмт хувцсыг тоодоггүй ач холбогдол өгдөггүй байсан. Одоо бол илүү үнэ цэнэтэй санагддаг юм байна.
Багш нарын хувьд бүгд вакцины хоёрдугаар тунд хамрагдсан бол сурагчдын 20 хувь нь вакциндаа хамрагджээ. Тус сургууль хоёр цаг тутамд мананцар үүсгэгч бодисоор ариутгал хийж байгааг сургуулийн удирдлага хэлж байсан юм. Харин эцэг эхчүүдийн хувьд цар тахлын эрсдэлтэй нөхцөлд хүүхдээ танхимаар хичээллүүлэх айдастай байна гэдгийг илэрхийлж байв.
Зочин 2021-09-03 185.107.47.215
Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-09-03 66.181.186.64
Уг нь ковидыг бүрэн дарах 1 ч халдваргүй болох маш амархан шдээ. Халдвартай хүнээс эрүүл хүнд халддаг болохоор хүмүүс 1 ч юмуу сарын хугацаанд хэсэж тэнэхгүй цугларахгүй өөр өөрсдийн орчинд хамгааллын дэглэмээ яс сахихад л тахал алга болно. Халдвартай хүмүүсээ эмнэлэгт аваад бүрэн эмчлээд гадаадаас 1ч хүн авахгүй ингээд 1 сар болоход л халдвар үгүй болох магадлалтай. Дэлхий нийт ч тэгж байж л ковидоос сална уг нь. Ковидыг янз бүрийн бизнeс болгож улайрч байгаад л их учир байна даа
ҮНЭН 2021-09-03 103.229.122.226
МОНГОЛД УГААСАА БҮХ ЮМ ОР НЭР ТӨДИЙ Л ДӨӨ
Зочин 2021-09-03 202.55.188.87
Mongold surch bolovsrood yahav dee, bagaasaaduu duulaad buh barildaad b**s sain doloogood surchihval harin tansag amidrana shuu
уул үүл 2021-09-03 66.181.161.28
муулаад бгаа юмуу сайлаад бгаа юмуу сахилгагүй хүүхэд гээд л тэгснээ хөөрхөн гээд ойлгох юм алгаа
🍀🍀🍀 2021-09-03 202.126.89.181
ХҮН ТӨРЛӨХТӨН ЗӨВХӨН МӨНГӨ ЭДИЙН ЗАСАГ, ӨНДӨР ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ШАВХАН БАЙГАЛИЙГ ДОРОЙТУУЛСАНЫХАА ШАЛТГААН ҮРЭЭР ШАНГАА ХҮРТЭЦГЭЭЖ ЗОВЛОНД ТАРЧИЛЖ БАЙНА ДАА….БАЙГАЛЬ ДЭЛХИЙ САВ ШИМИЙН ЕРТӨНЦИЙН ЗОХИСТ ХАРЬЦАА АЛДРААД УДЖЭЭ…..
Зочин 2021-09-03 139.5.217.41
End tend soliorood l yavahiin. Yavj ajilaa hii
Зочин 2021-09-03 103.57.93.173
бөөн баяр баясгалан, аз жаргал
Badarch taxar 2021-09-03 103.212.116.35
Цахимаар огт юум сураагүй харин хараа нь муудсан таргалсан гээд олон юум бий дахиж ингүүлэх юум бол тэр шийдвэр гаргасан хүнийг дүүжилж алсан ч багадана
МОНГОЛД САЙНААСАА МУУ НЬ, ЗӨВӨӨСӨӨ БУРУУ НЬ ДИЙЛЭЭД БАЙХ ХОЙНО НОМ ЭРДМЭЭР Ч ЯАХЫН БИЛЭЭ ДЭЭ..... 2021-09-03 202.126.89.181
МОНГОЛЧУУД БОЛСОН БОЛООГҮЙ ГАДААД, ДОТООД НОМ ЭРДЭМ СУРСАН НЬ БАГАДААГҮЙ Ч ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙН 189 ОРНООС 90-Т ТУУЖ ЯВАА Ш ДЭЭЭ
….ТЭР ИХ СУРСАН МЭДСЭН НОМ ЭРДМИЙН АЧ ТУС ХОЛБОГДЛЫГ ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ БИШДЭЭ ЯМАР…НИЙТЭЭРЭЭ БУРУУГ БОДОЖ БУРУУГ ЯРЬЖ БУРУУ МУУГ ҮЙЛДДЭГ ХОЙНО НҮГЭЛИЙН САВ НЬ Л САЙН ДҮҮРЧ БАЙГАА…..
зочин 2021-09-03 192.82.69.211
багш нарч сурагчид ч хөөрхөн