Арван зээл тутмын нэг нь чанаргүйджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

Арван зээл тутмын нэг нь чанаргүйджээ

Арван зээл тутмын нэг нь чанаргүйджээ

Оны эхний хагас жилд банкны зээлийн үлдэгдэл 10 хувиар өсч, зээл олголт 57 хувиар нэмэгдэв. Үүнээс харахад, эдийн засгийг ганц дэмжиж буй хөрөнгө оруулалт нь банкны зээл байсан нь илт. Нөгөө талдаа төсвийн зарцуулалт Covid-19-ийн үед халамжаар дамжин эрэлтийг дэмжиж буй. Өрхүүдийн худалдан авалт аж ахуй нэгжүүдийг дэмжих байдлаар эдийн засгаа босгох боломжийг бий болгох учиртай. Гэсэн хэдий ч дотоодын цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Мөн түүхий эдийн экспорт хийх гол боомт энэ нөхцөл байдлаас болж түр хаагдсан. Яг ийм үед банкны салбараар дамжин хэрэгжүүлж буй бодлого эдийн засагт "амь тариа" болж байгааг Монголын банкны холбооноос мэдээлэв.

Цар тахлын цаг үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зарласныг банкны салбар хэрэгжүүлэхээр болсон билээ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилт банкны системээр дамжин 30 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ хүрээнд 2021 оны хоёрдугаар улиралд бизнесийн зээл олголт нэмэгдсэн байна.

Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд гурван хувийн хүүтэй зээл болон есөн хувийн репо санхүүжилтийн нөлөөгөөр нийт зээл өсчээ. Зээлийн чанарын хувьд, системийн хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүйдсэн байна. Ялангуяа иргэдийн зээлийн багц аажмаар муудаж байгаа аж.

Covid-19 цар тахлын дөрвөн удаагийн хөл хорионы нөлөөгөөр хугацаа хэтэрсэн зээл өсч байсан бол цаашид буурах төлөвтэй байна. Банкуудын санхүүгийн үзүүлэлтийг харвал зээл, эх үүсвэр өсөлттэй. Санхүүгийн харьцаа үзүүлэлтээ хангаж буй аж.

Ирэх нэг жилийн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээр байгаа зэрэг нь цар тахлын энэ үед томоохон сорилт болохоор байна. Эдийн засгийн сэргэлт, идэвхжил удааширсан нөхцөлд банкуудын зээлийн чанарт сөргөөр нөлөөлөх нь. Ялангуяа хэрэглээний зээл дээр хүчтэй нөлөөлөх төлөвтэй.

Банкны багц зээлийн үлдэгдэл дунджаар 10 хувиар өсчээ. Он гарсаар зээлийн үлдэгдэл тасралтгүй өсч буй юм байна. 10 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр нь 30 хувийн биелэлттэй байна. Тус бодлогын нөлөөгөөр банкны зээлийн үлдэгдэл он гарснаас хойш өсчээ.

2021 оны хоёрдугаар улиралд бизнесийн зээл олголт 10 их наядын хөтөлбөрийн зээлийн нөлөөгөөр 10.3 хувиар нэмэгджээ. Өрхийн орлого өсөхгүй, ажилгүйдэл нэмэгдсэн нь хэрэглээний зээлийн чанарт сөргөөр нөлөөлөв. Бизнесийн зээлийн хувьд, хөдөө аж ахуй, уул уурхай болон боловсруулах салбарын дөрвөн зээл тутмын нэг нь чанаргүйджээ.

Банкны нийт зээлийн багцын 6.2 хувь нь хугацаа хэтэрчээ. Бизнесийн хугацаа хэтэрсэн зээл өсөх хандлагатай. Тодруулбал, бизнесийн хугацаа хэтэрсэн зээл 23 хувиар өсчээ. Иргэдийн хугацаа хэтэрсэн зээл дөрвөн хувиар өссөн нь харьцангуй бага өсөлт болсон, цаашид буурах хандлагатай байна.

2021 оны эхний хагас жилийн байдлаар, системийн нөлөө бүхий топ таван банкны актив сүүлийн гурван жил өсөлттэй. Тус өсөлтийн ихэнх хувийг банкуудын эзэмшиж буй Төв банкны үнэт цаасны өсөлт бүрдүүлж байна. Мөн тус таван банкны зээлийн багц өсөлттэй байгаа аж. 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан банкуудын зээлийн багц бууралттай байсан бол 2021 он гарсаар зээлийн багцууд өсөхөд, 10 их наядын хөтөлбөрын зээл голчлон нөлөөлжээ.

2021 оны эхний хагас жилийн байдлаар системийн нөлөө бүхий топ таван банкны эх үүсвэр өсөлттэй байна. Банкны хадгаламжийн хүү буурсан хэдий ч иргэд, аж ахуй нэгжийн банкны хадгаламжид итгэх итгэл хэвээр байна. Топ таван банкны өөрийн хөрөнгө өсчээ. Банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт сүүлийн гурван жил өсөх хандлагатай байна.

Системийн нөлөө бүхий топ таван банкны зээлийн багц өссөн нь чанаргүй зээлийн харьцаа буурах шалтгаан болов. Төрийн банкнаас бусад банкуудын чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт буурсан дүр зурагтай. Зээлийн чанар хамгийн сайн байгаа нь Хаан банк, Хасбанк зэрэг иргэдэд голдуу үйлчилдэг банкууд байна.

Топ таван банкны өөрийн хөрөнгө хангалттай байгаа ч цаашид буурах хандлагатай байна. Эдгээр банк нь хөрвөх чадварын харьцаа үзүүлэлтийг хангаж буй. Цар тахал гарсантай холбоотой хөтөлбөрийн зээлээс бусад зээлийн олголт өсөөгүй, улмаар бүх банкны хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт өндөр хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж