"Өндөр өртөгтэй сургуулийн автобус энэ жил нэмж аваагүй" | News.MN

"Өндөр өртөгтэй сургуулийн автобус энэ жил нэмж аваагүй"

"Өндөр өртөгтэй сургуулийн автобус энэ жил нэмж аваагүй"

"Өндөр өртөгтэй сургуулийн автобус энэ жил нэмж аваагүй"

Энэ хичээлийн жилд нийслэлийн 286 ерөнхий боловсролын сургуульд 341 мянган  сурагч суралцана. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор танхим болон цахим хэлбэрийг хослуулан хичээллэх хуваарийг Боловсролын яамнаас гаргасан. Анги танхимын ачаалалтай олон бүлэг, сурагчтай дээрээс нь автозамын түгжрэлтэй энэ үед нийслэлийн сургуулиудад сурагчдад үйлчлэх автобус хэзээнээс явж эхлэх нь эцэг эхчүүдийн анхаарлыг татаж байна. Уг нь тендер зарлаж, төсөв санхүүг нь баталж өгсөн ч сургуулийн шинэ автобусны таталт болон хэзээнээс үйлчилгээнд явах нь тодорхойгүй байгаа юм. Хүүхдийн хэчнээн автобус хэзээнээс явж эхлэх талаар нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр:

-Сургуулийн автобус төсөл гурав дахь хичээлийн жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр хичээлийн жилд цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, зориулалтын үйлчилгээнд гэхээс илүүтэй цагдаагийн алба хаагчдыг хүргэх зэрэг чиглэлд явж байсан. Харин 2021-2022 оны хичээлийн жилд есдүгээр сарын 6-н буюу ирэх Даваа гаригаас сургуулийн 37 автобус явж эхэлнэ. Уг нь 1-нээс автобус үйлчлэх ёстой байсан ч анги бүлгийн зохицуулалт, сурагчдын тоо, зорчих хөдөлгөөний маршрут хараахан эцэслэгдэж гараагүй учир хий дэмий үргүй зардал гаргахгүй байх үүднээс долоо хоногоор хойшлуулсан.

СУРАГЧИД ХОЁР БҮЛЭГТ ХУВААГДСАН УЧИР СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТОО 3-ААР ЦӨӨРСӨН

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор "Их тойруу"-д байршилтай 17 ерөнхий боловсролын сургууль, мөн нийслэлийн захын дүүргүүдэд байрлах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэхээр болсон байгаа. 29 сургуульд мэдэгдэл хүргүүлсэн. Одоо сургуулийн удирдлага, алба хаагчид тус үйлчилгээнд хэчнээн хүүхэд хамрагдах болон бусад шаардлагатай мэдээллийг нэгтгэж байгаа.

Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, бүх сурагч үйлчлүүлэх боломжтой. Өнгөрсөн хичээлийн жилд 40 автобус үйлчилж байсан. Сурагчид хоёр бүлэгт хуваагдан хичээлж буй учраас одоогийн байдлаар автобусыг нэмэх талаар яригдаагүй. Хүүхэд тээвэрлэх зориулалтын автобусны татан авалт хил гааль болон төсөв санхүүгээс хамааралтай байдаг. Ямартай ч 2024 он хүртэл жил бүр тодорхой хэмжээний төсөв гаргаж 75 сургуулийн автобустай болохоор төлөвлөж байгаа гэсэн юм.

Өндөр өртөг бүхий сургуулийн автобусын татан авалт энэ онд хийх ёстой байсан ч энэ жил Covid-19-тэй холбоотойгоор нэг ч автобусыг нэмж оруулж ирээгүй байна. Нийслэлээс энэ талаар тодруулахад сургуулийн автобус төсөл хэрэгжилтийн шатанд явж байгаа. Батлагдсан төсөв санхүүгийн хүрээнд татан авалтын хийнэ гэхээс өөр хариулт өгсөнгүй. Тэгвэл тоо нь нэмэгдээгүй харин ч буурсан сургуулийн автобусыг авахаар төлөвлөсөн энэ жилийн санхүү юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-03 185.107.47.215

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-03 202.9.47.26

erhem uherhvv, uhermaanuudaa, 2 bvlegt huvaagdsan bol atuusaa nemeh yim bosg vv, bi dineg vv ta chi dineg uv, jailaachee, ukermaanvvd minu jie

Avatar

Зочин 2021-09-03 185.219.140.94

Үнэгүй юм гэж хаана байхав дээ. Худлаа Америкийг дуурайж хамартай автобус авч, зам нь битүү хаашаа ч хaрсан!

Avatar

Зочин 2021-09-03 107.117.172.17

Amarsaihan gedeg luivarchind Eryy yysgej shalgah heregtei.Eaton 1 Suvdag hanaj cadahyg yl medeh shudraga carailsan luivarchin.

Avatar

жабаа 2021-09-03 202.126.88.39

шууд Автуус гж бичдэг монголоор болмоор бн

Avatar

Зочин 2021-09-03 107.117.172.17

Teneg mine ingej buh zuilee oorchlood odoo avan.zaran bolchood bna.

Avatar

Иргэн 2021-09-03 202.126.89.16

Энэ самарсайхан үргэлж хүүхэд залуу үед гай болно. Хүүхдээ улсын мөнгөөр сургана. Хүүхдийн автобус нэрээр 3 нугарсан үнэтэйгээр улсад шахна. Хахаж үхээсэй н**ш.

Avatar

Зочин 2021-09-03 202.126.89.104

Monnis aerobus A319 gdeg shinehen ongotstoi bolsoon xa xa

Avatar

Зочин 2021-09-03 103.212.116.81

Амарсайхан хулгайч Моннисын Чулуунбаатар нар 2.5 дахин үнэтэй автобус шахсан. Тэгээд ингээд зүгээр өнгөрч байгаа юм уу

Avatar

Зочин 2021-09-03 43.242.243.228

n****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж