Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг цаг агаарын байгууллагаас анхааруулсан. Тиймээс ургац хураалтын ажил хойшлох эсэх болон ургац хураалт энэ жил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-Ургац хураалт энэ сарын 15-н гэхэд жигдрэх төлөвтэй байна. Тооцооллоор улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилүүдэд 40-50 хувийг хангадаг байсан бол одоо 60 орчим хувийг хангахаар урьдчилсан төлөв гараад байгаа. Энэ зун хур тунадас элбэг байсан учраас тариа ногооны болц тал дээр асуудал байхгүй. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой гэсэн. Нойтон цас орсон ч ургац хураалтад төдийлөн нөлөөлөхгүй. Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ зун харин ч цаг агаар тогтуун байлаа.
ХАВРЫН ТАРИАЛАЛТ 4-5 ХОНОГ ХОЙШИЛСОН Ч УРГАЦ ХУРААЛТ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙГАА
Ургац хураалтын ажиллах хүчний татан авалт, нөөц дээр голдуу анхаарч ажиллаж байна. Аж ахуй нэгжүүдийн холбогдох утас болон хэрэгцээт хүний нөөцийн мэдээллийг холбогдох яам, цэргийн анги, сургууль орон нутгийн хамаарал бүхий мэргэжилтнүүдэд ажиллах хүмүүсийн талаар мэдээллийг илгээж байгаа. Зах зээлийн хуулиа дагаад ургац хураах хүнд хэдэн төгрөгийн цалин, урамшуулал олгох вэ гэдгийг ажил олгогч байгууллага шийднэ. Сайдын жишээ авч ярьсан яриа бол бүх хүнийг өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулна гэсэн үг биш. Ерөнхийдөө урамшуулал цалингийн схем үйлчилнэ шүү гэдэг л мэдэгдэл. Тиймээс хэрэгцээт хүн хүч, техник хэрэгслээр хангалттай хангагдаж байгаа учир ургац хураалтын ажил төдийлөн удаашрахгүй гэж харж байна.
Энэ жил нийт 530 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүний 396 мянга га талбайд улаан буудай тариалсан байгаа. Хаврын тариалалт 4-5 хоног хоцорсон ч технологийн хугацаандаа эхэлсэн учраас хураалт хойшилно гэж санаа зовох шаардлагагүй гэж бодож байна.
ТАРИАЛАЛТ ХАНГАЛТТАЙ ХИЙСЭН УЧИР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА
2021 онд нийт 389.3 мянган га талбайд үр тариа, 17.9 мянган га талбайд төмс, 9.6 мянган га талбайд хүнсний ногоо, 66.5 мянган га талбайд малын тэжээл, 40 мянган га талбайд тосны ургамал, долоон мянган га талбайд жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган талбайд төлөвлөгөөний дагуу тариалалт хийсэн.
Үүнээс 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлсэн байгаа.
Хил гаальтай холбоотойгоор хүнсний ногооны үнэ өсч, тариалалт бага хийгдсэн байх гэж иргэд харж байж магадгүй. Ургац хураалтыг цар тахлын онцгой нөхцөлд ч хэвийн үргэлжлүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Ингэснээр дотоодын хүнсний ногоо болон гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадна.
Зочин 2021-09-03 115.131.136.170
Ноднин бас бүрэн хангана гээд байсан чинь Оросоос 100.000 тонн үрийн буудай экспортлоод байсан биздээ
xaltar 2021-09-03 66.181.164.57
ariin xaalganii batsaan
Зочин 2021-09-03 185.220.101.137
======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Иргэн 2021-09-03 192.82.72.253
Үнэнбат аа ,бүрэн хангах төлөвтөй байна гэхээс нэгч цн үр тариа хураагаагүй байж бүрэн хангана гэж ярих учир дутагдалтай.Үр тарианы болц оройтсон учраас цасанд дарагдах мэт олон эрсдэл бий. Амжилт хүсье
Зочин 2021-09-03 202.126.89.181
🔴 БАЙЦАА, ЛУУВАН, ТӨМС 3-ААРАА Л МОНГОЛ ТҮМНЭЭ ЖИЛИЙН ТУРШ ХАНГААСАЙ ТЭГВЭЛ ИМПОРТЫН НОГООРУУ ХАРАЛТГҮЙ Ш ДЭЭ.
🔴 МОНГОЛД НОГООНЫ ҮНЭ МАХАА БОДВОЛ ГАЙГҮЙ БАЙДАГ. ТЭР НОГООГ ТАРЬЖ УРГУУЛАХ ГЭЖ ТАРИАЛАНЧИД ЯМАР ИХ АЖИЛЛАСАН БОЛОО.БУСАД ОРНУУДАД МАХ НОГООНЫ ҮНИЙН ХАРЬЦАА ЯМАР БАЙДГАВ ТИЙМ Л ҮНЭТЭЙ БАЙХАД БОЛОО ШҮҮ ДЭЭ !! ТҮҮНЭЭС АРАЙХИЙЖ УРГУУЛСАН НОГООГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ 1000-ХАН ТӨГРӨГӨӨР ЗАРНА ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ
Чулуун 2021-09-03 202.126.88.57
Баахан ингэж ярьцгаачаад нөгөө цаг агаараас болоод болсонгүй л гэцгээдэг
Зочин 2021-09-03 192.82.75.153
tarih huraah yah wee hiigeed surchihsan bolood l bna harin urguulsnaa hadgalah zoori bodlogiin jurmaar hed hediig oron hutagt niislel geed barij baiguulbal jiliin tursh uursdiin nogoogoo hereglej baih bololtsoo bii gej haragddag daa daanch darga nart tiim uhaan zayahgui yum daa
Зочин 2021-09-03 202.126.89.181
МАНАЙ МОНГОЛ УЛС ЗҮГЭЭР Л ДОТООДЫНХОО УЛААНБУУДАЙ, БАЙЦАА, ТӨМС, ЛУУВАНГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ЖИЛИЙН ТУРШ ХАНГАЛТТАЙ ХАНГАЧИХААД БАЙХАД БОЛНО ДОО !! БУУДАЙ, БАЙЦАА, ЛУУВАН, ТӨМС 3 БАЙХАД БУСАД НАРИЙН ШИРИЙН НОГОО ЦАГАА Ч ЯАХАВ БАГА САГА БАЙХАД Л БОЛНО.
Зочин 2021-09-03 66.181.161.117
Яг үнэн. Улаан буудай экспортлох тухай яриа мэр сэр сонсогдоод байгаа. Тэр дэмий хэрэг. Газар тариалангийн эдэлбэр газраа одоо байгаа хэмжээнээс нь нэмэгдүүлээд хэрэггүй.
Зочин 2021-09-03 202.9.46.114
Төмс, улаанбуудайг 100% хангадаг болоод удаж байна. Тэгсэн мөртлөө яагаад гаднаас улаан буудай импортолдог вэ? Хүнсний ногооны 60 хувь гэж олон жил ярилаа. Яасан ахидаггүй юм бэ? Хэзээ 100 болох вэ?
Зочин 2021-09-03 139.5.217.41
Odoo tums guril iddeg hun hovorsood baigaag medej baina uu,