Нэмэлт сэргээх тунд өчигдөр 8514 хүн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Нэмэлт сэргээх тунд өчигдөр 8514 хүн хамрагджээ

Нэмэлт сэргээх тунд өчигдөр 8514 хүн хамрагджээ
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09 03/ явуулын дөрөв, суурин 58 цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд  цар тахлын эсрэг вакцины эхний тунд 359, хоёр дахь тунд 1161, нэмэлт сэргээх тунд 8514, нийт 10.034 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.2 хувь, хоёр дахь тунгийн хамралт 69.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2721 (22.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 60.807 (68.4 хувь), 16-17 насны 24.517 (72.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
"Файзер", "Синофарм" вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж буй. Есдүгээр сарын 2-ны байдлаар 49.831 хүн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж