Узбекистаны тусгаар тогтнолын 30 жилийн ой тохиов | News.MN

Узбекистаны тусгаар тогтнолын 30 жилийн ой тохиов

Узбекистаны тусгаар тогтнолын 30 жилийн ой тохиов

Узбекистаны тусгаар тогтнолын 30 жилийн ой тохиов

Узбекистан улсын тусгаар тогтнолын 30 жилийн ойн өдөр өчигдөр /2021.09.01/тохиов. Тус улсын тусгаар тогтнолын ойг нийслэл Ташкент хотын ойролцоох “Шинэ Узбекистан” цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Шевкет Мирзиёев, Засгийн газрын гишүүд, гадаадын төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон бусад хүмүүс оролцжээ.

Ерөнхийлөгч Мирзиёев ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Узбекийн ард түмэн олон зуун жилийн турш эрх чөлөө, шударга нийгмийг мөрөөдөж, энэ эрхэм зорилгынхоо төлөө зоригтой агаад тууштай тэмцэж ирснийг онцлоод “Ямар ч дарангуйлал, хүчирхийлэл, эзлэн түрэмгийлэл бидний ард түмний зүрх сэтгэлд орших үнэт зүйлсийг үгүй ​​хийж чадахгүй” гэжээ.

Ийнхүү ёслолын ажиллагааны үеэр Мирзиёевын гарын үсэгтэй зарлигын дагуу Узбекистан улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн медалиар шагнав. Мөн Мирзиёев Зөвлөлтийн дэглэмийн үед амь үрэгдсэн Узбекийн сэхээтнүүдийн дурсгалыг хүндэтгэн залбирчээ. Узбекистаны тусгаар тогтнолын 30 жилийн ойг тохиолдуулан тус улсад тав хоногийн бүх нийтийн амралтын өдөр зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: REMONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-02 107.189.8.65

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-02 192.82.76.91

анх үүссэнээсээ иоглын боол дараа нь оросын боол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж