Дорнын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалт “ОХУ-АСЕАН”-ы бизнесийн уулзалт ярилцлагаар нээгдэж, оролцогчид эрчим хүч, хөдөө аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэтийн төлвийн талаар хэлэлцэх юм байна.

Энэ өдөр Орос-Хятад, Орос-Итали, Орос-Европ, Орос-Энэтхэгийн бизнесийн уулзалт яриа болохоос гадна оролцогчид Арктикийн хөгжил, ОХУ, Монгол Улсын харилцаа, АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллах талаар ярилцах аж.

Чуулга уулзалтын хүрээнд "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын "Алс Дорнод ба Арктикийн дэлхийн сорилт, боломжууд" хуралдаан болох талаар "РИА Новости" агентлаг мэдээлэв.

Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв: “Өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд”.

Чуулга уулзалтад оролцогчид Оросын хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудал, хэтийн төлөв, Алс Дорнод дахь жижиг бизнесийн байдал, аялал жуулчлалын асуудал, макро бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж, хэтийн төлөв, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээс олж буй Бүс нутгийн нийт бүтээгдэхүүн болон татварын орлогыг нэмэгдүүлэх талаар болон бусад сэдвүүдийг хэлэлцэх нь. Мөн Алс Дорнод, Арктикийн бүс нутаг, тэр дундаа цар тахлын нөхцөлд амжилттай хөгжихөд ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатайг тодорхойлох ажээ.

Чуулга уулзалтыг энэ жил холимог хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн тул зарим зочид цахимаар оролцож буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд Оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлнэ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан. Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн жил чуулга уулзалт цуцлагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж